22 жилийн ял сонссон Ц.Мөнхбаяр нарыг гадаа бас ордонд өмөөрцгөөв

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 28

“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүст анхан шатны шүүхээс оногдуулаад байгаа ялыг эсэргүүцэж буй иргэдийн төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчид хандахаар болсноо өнөөдөр дуулгалаа. Иргэд Ц.Мөнхбаяр нарт оногдуулсан ялыг эргэн харж, өршөөл үзүүлэхийг хүссэн бичигт гарын үсгээ зурцгаан Ерөнхийлөгчид хүргүүлнэ гэж байна. Тэд “Төрийн албанаас олон тэрбумыг  хулгайлсан  хүмүүс хоёр жил гаруй хугацааны ял авчихаад, шоронд бус эмнэлэгт хэвтэж байгаад л гарч ирж байхад, эх орныхоо газар шороог хамгаалсан иргэд онц хэрцгийгээр хүний амь бүрэлгэсэн хүнээс их ял авч байна шүү дээ” хэмээн ярьж байна.

 

Тэгвэл иргэд ийнхүү мэдэгдэл хийсэнтэй зэрэгцэн төрийн ордонд улс төрийн намын дарга, нарийн бичгийн дарга нарын уулзалт болсон. Тус уулзалтад оролцсон намын дарга нарын олонх нь Ц.Мөнхбаяр нарын асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ тэдэнд өгсөн ял бол хууль зүйн талаасаа гэхээсээ улс төрийн захиалгат ял байлаа гэдгийг хэлцгээв. Тиймээс  үүнийг улс төрийн гаргалгаа хийж хуулийн зүйлчлэлийг өөрчлөх, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч уучилж өршөөх хэрэгтэй болох байх гэдэг асуудал яригдсаныг МУНН-ын дарга Б.Батболд онцолсон байна. Мөн тэрбээр “Үүнийг та бид бүгдээрээ шаардаж байж ажил болгоно. Дээр нь шудрага ёс тогтоох зүгт нэг бодит алхам болно гэж үзэж байна.Үүнтэй зэрэгцээд үүргээ биелүүлээгүй сайд дарга нарт хариуцлага тооцох асуудлыг тавих нь бас шударга ёсонд нийцнэ” гэсэн байна.

 

Харин Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх Ц.Мөнбаярт оноосон ялыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, хэрвээ ялыг нь бууруулахгүй бол  зарим улс төрийн хүчнийхэн улстөржилт хийнэ гэдгийг хэлсэн. Тэгвэл МНН-ын гишүүн О.Бум-Ялагч Ц.Мөнхбаяр нарт оноосон ялыг эсэргүүцэж байгаагаа албан ёсоор илэрхийлэв.

 

 

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(89.3.71.146) 2025 оны 03 сарын 13

Monkhbayr hiidegee hiichihsen. Odoo zahialagchidiinh ni hiih ajil uldejdee.

1  |  0
Иргэн(202.179.20.231) 2025 оны 03 сарын 13

Ц.Мөнхбаярыг суллахыг шаардаж байна. Түүнийг дэмжсэн тэмцэл эхэлбэл идэвхтэй оролцоно шүү.

1  |  0
зочин(202.179.20.253) 2025 оны 03 сарын 13

Хэсэг сенсацдаж сүржигнүүлж байгаад гаргачихна даа

1  |  0
би монгол(103.23.51.4) 2025 оны 03 сарын 13

Эх нутаг газар шорооныхоо төлөө тэмцсэн хүмүүсийг ямарч энэрэлгүй 21 - н жилийн ялаар шийтгэдэг юм шүү. Ахиад та нар эх оронч болоод тэмцээд ирвэл 21-н жилийн ялтай гэдгийг санаарай гэсэн мессэж өгч ард иргэдийн зоригийг мохоох гэсэн юм байх даа зайлуул. Энэ цаг үеийн шинэчилсэн хэлмэгдүүлэлтий г АН жинхэнэ утгаар нь эхлүүллээ.

1  |  0
Нэрfghj(103.26.194.41) 2025 оны 03 сарын 13

Hulgaich shantaachingyydiig shorongoos gargah shaardlagagui..Та юу гэж бодож байна ...

1  |  0
mb(203.91.119.206) 2025 оны 03 сарын 13

ardchilaliin neriig barisan muu avligachidiin zahialga bielelee olj bh shiwdee

1  |  0
зев(91.188.44.212) 2025 оны 03 сарын 13

Монгол эх орон байгалийнхаа төлөө тэмцэж олон зүйл хийсэн залууд 21 жил өгдөг нь яаж байгаа юм. Аргаа барахдаа хөх тэнгэр лүү буун дуу гаргаад үзвэл бас нэгийг бодох болов уу л гэж бодсон бай

1  |  0
зочин(124.158.77.28) 2025 оны 03 сарын 13

Ардчилсан нам хийх ёстой зүйлээ хийж байгаа урд нь төр барьж байсан нам ингэж чадаагүй

1  |  0
mgl(112.72.13.63) 2025 оны 03 сарын 13

umuuruxgui yadag um xyjaa lalaraa

1  |  0
зочин(124.158.74.2) 2025 оны 03 сарын 13

наад дээрэмчнээ яагаад өмөөрөөд байгаа юм бэ түрүүнд нь өмөөрч байгаад ийм болгосон биз дээ хэрэв одоо буцаад гарвал удахгүй хүн буудах байлгүй.

1  |  0
Top