Охидын биеийг үнэлүүлдэг байсан гэх америк эр “Голден бридж”-д багшилж байжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 28

Эрүүгийн цагдаагийн газрын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр АНУ-ын иргэн Маанао Патрик Иөрл нь Улаанбаатар хотын шөнийн цэнгээний газруудад тайчих үзүүлбэр үзүүлдэг монгол охидыг Номхон далайд орших Сайпан арал руу худалдаалах гэж байсныг илрүүлсэн байна.

Тэрбээр 2006 оноос хойш хэд хэдэн удаа Сайпан арал руу монгол охидыг хил давуулан худалдаалсан, хамтран амьдрагч Ө, түүний төрсөн дүү нарыг ч Сайпан арал руу тайчих үзүүлбэр үзүүлэх нэрээр гаргаж байсан талаараа цагдаагийнханд мэдээлэл ирж байсан аж.

Маанао Патрик Иөрл нь “Голден бридж” сургалтын төвийн багш хэмээн Боловсролын яамнаас өнгөрсөн наймдугаар сард зохиосон их дээд сургуулиудын багш нарын вакумжуулсан сургалтад англи хэл зааж байсан аж. Үүнийг “Голден бридж” сургалтын төвөөс тодруулахад “Өнгөрсөн зун Патрик гурван долоо хоног манай төвд багшилсан. Одоо манай сургалтын төвтэй хамаагүй” гэсэн хариултыг өглөө. Түүний амьдарч байсан газарт үзлэг хийхэд цүнх, эд зүйлсээс нь Сайпан арал руу хил давуулахаар зэхэж, бэлтгэсэн 11 монгол охины бичиг баримтаас гадна шинээр таван охины визэнд орох материал, охидын нүцгэн фото зургууд олджээ.  

АНУ-ын иргэн Патрик нь өнгөрсөн оны зургаадугаар сараас эхлэн нийт 16 охины визний зураг, гадаад паспортын  хуулбар, мөнгөө бэлэн өгөх бололцоотой хүмүүсээс тус бүр 1000 ам.долларын зардал авсан бол санхүүгийн бололцоо муутай охидыг очиж ажиллаж байгаад үлдсэн мөнгөө төлж болно хэмээн гэрээ хийж, Сайпан арал дээр үйл ажиллагаа явуулдаг “Кингс” гэх стриптиз клубт ажилд оруулах нэрээр хил давуулан худалдаалах гэж байсан нь тогтоогдоод байна. Тухайн бүсгүйчүүдийг өөрсдийнхөн нь сонирхолд үндэслэн тус аралд тайчих үзүүлбэр үзүүлнэ хэмээн хэлээд өндөр цалинтай ажилд оруулна гэж виз болон бусад материалыг бүрдүүлэн гаргах гэж байсныг таслан зогсоосон байна.

Хохирогчдын гаргасан мэдүүлгээр дээрх иргэн нь “Маш их хэмжээний мөнгө олж, цаашдаа баян эрэгтэйчүүдтэй танилцан амьдрах боломжтой” гэж ятгажээ. Тэрбээр хэдхэн хоногийн дараа буюу ирэх сарын эхээр АНУ-ын виз мэдүүлсэн дөрвөн охины хамтаар Сайпан арал руу гарахад бэлэн болоод байсныг ийнхүү таслан зогсоожээ. Хэргийг одоогийн байдлаар УМБГ-т шалгаж байгаа аж. Цаашид эрүүгийн цагдаагийн газар, Тагнуулын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг нуугдмал хохирогчдыг олж тогтоох, Сайпан арал болон Зүүн өмнөд Ази руу чиглэсэн хүн худалдаалах гэмт хэргийн урсгалыг саармагжуулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах юм байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
GB(103.10.21.57) 2025 оны 03 сарын 13

Ene chini manai groupd bagshildag baisan bagsh bnshdee -_-

1  |  0
irgen(103.26.194.5) 2025 оны 03 сарын 13

Hynee taniad bagshlyylsan gehyy taniagyi bagshlyylsan geh yy amitnii hyyhdyyded yamar hyneer iu zaalgaj baisan baihyy.Golden bridjiin zahiralaa er ni tendehiin hymyys ih tanhai hooson tolgoitnyyd baifag gej sonsson ium baina haritsaa myytai.

1  |  0
irgen(103.26.194.53) 2025 оны 03 сарын 13

Hynee taniad bagshlyylsan gehyy taniagyi bagshlyylsan geh yy amitnii hyyhdyyded yamar hyneer iu zaalgaj baisan baihyy.Golden bridjiin zahiralaa er ni tendehiin hymyys ih tanhai hooson tolgoitnyyd baifag gej sonsson ium baina haritsaa myytai.

1  |  0
germani irgen bas bsn shu(202.126.89.168) 2025 оны 03 сарын 13

Iim english bagsh bsn neg germaniig tanih yum bna, jaahan ohid ih sonirhdog bsn

1  |  0
tsogoo(203.194.115.104) 2025 оны 03 сарын 13

shuud buud

1  |  0
Top