Дөрвөн сартай нярайд Н1N1 илэрчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 28

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд гахай, шувууны томуугийн H1N1 вирус  илэрсэн тохиолдол  өчигдөр бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, тус  сумын 34, 31 настай хүнд болон дөрөв, таван сартай хоёр нярайд  томуугийн шинж тэмдэг илэрснийг лабораторийн шинжилгээгээр шинжлэн үзсэн аж.

Түүнчлэн  томуугийн А хүрээний  H1N1 вирус болох нь   тогдоогдсон байна.  Энэхүү томуу нь хүний болон гахай, шувууны  томуу үүсгэгч вирусуудын эрлийжсэн хэлбэр бөгөөд H1N1 вирусээр үүсгэгдсэн хүний томуугийн шинэ халдвар юм.  H1N1  вирустэй хүний ярих, ханиах, найтаах үед шүлс, нус, цэрний жижиг дуслуудаар бохирлогдон агаар, бохир гар, эд юмсаар халдвар дамжих юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(180.235.179.51) 2014 оны 01 сарын 29

yag h1n1 munuu bayan olgiin kazakuud hatgaatai bga huuhdiig eruul bn gd mdhku yawuulj bsan udaatai shuu hatgaa mdhku bga humuus tiim aihtar owchin medhuu naaduul chin huniig emchilhiig surah bish mongol helee sursaar btal 5jil ni unguruu blgui shan malnuud shuudee

0  |  0
Top