12 жилтний морь жилийн төөрөг, засал

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 29

Хулгана жил

Ажил үйлсэд саад тотгор учрах гэмтэй. Хэн нэгэнтэй хамтран ажиллаж, баг болж чадвал амжилтанд хүрнэ. Морь жилд танд олон боломж тохиолдоно. Гэхдээ ирсэн санал, гарсан боломжийг сайтар судлаж үз. Энэ жил хулганууд атаа жөтөөнөөс хол байна. Бурхан сахиусаа шүтэж, Ганжуур, Сундуй, Гурван гүрэм уншуул. Мандал өргө. Амин золиг гаргуул. Хулгана жилтэй эмэгтэйчүүдийн олзны үүд нээгдсэн сайн талтай.

  • 1924 оны хулгана жилтнүүд эрүүл мэнддээ онцгой анхаар. Зарлага ихтэй. Хутга мэсний зүйл бүү ав. Намар цагт биеэ энхрийлж, анхааралтай бай. Бурхан шүтээнд зул хүж өргөж, Цагаан дарь эх айлтгуул. Мэнгэний засал хийлгэ. Эр, эм төмөр суудалтай.
  • 1936 онд төрөгсөд ажил үйлс бүтэмжтэй, эрүүл мэнд сайн. Хөх өнгийн эд зүйл авах, мод огтлохыг тэвч. Бурхан сахиусанд зул сайн өргө. Дашчирэвийн сан, Шавдагдором айлтгуулж, Алтангэрэлийн даллага авахуул. Мэнгэний засал хийлгэ. Эр, эм мод суудалтай.
  • 1948 оны хулгана жилтнүүд буян хишиг дунд зэрэг, эрүүл мэнд машид сайн. Хэрүүл маргаанаас хол бай. Бурхан шүтээнд зул өргөж, Нашдүрсүмийн засал хийлгэ. Цагааншүхэртийн догжир айлтгуул. Эр, эм төмөр суудалтай.
  • 1960 онд төрөгсөд буян хишиг арвижин, ажил үйлс бүтэмжтэй, эрүүл мэнд онцгой сайн байна. Мод нахиалах үеэр болгоомжил. Цэвэгмидийн чого айлтгуулж, Мэнгэний болон Нашдүрсүмийн засал хийлгэ. Эр, эм мод суудалтай.
  • 1972 онд төрсөн хулгана жилтнүүд гарзийн үүд нээгдэх гэмтэй. Эрүүл мэнддээ онцгой анхаар. Цэвэгмидийн чого айлтгуулж, Мэнгэний засал хийлгэ. Эр, эм төмөр суудалтай.
  • 1984 онд төрөгсөд зарлага ихтэй. Эрүүл мэндээ анхаарах шаардлагатай. Ажил үйлс бүтэмж дунд зэрэг. Бурхан шүтээнд зул өргөж, даллага авахуул. Цэвэгмидийн чого айлтгуулж, Нашдүрсүмийн засал хийлгэ. Эр, эм мод суудалтай.
  • 1996 онд төрөгсөд буян хишиг дэлгэрч, ажил үйлс бүтэж, эрүүл мэнд ч онцгой сайн байна. Мэнгэний засал хийлгэж, бурхан шүтээнд зул өргө. Эр, эм төмөр суудалтай.
  • 2008 оны хулгана жилтнүүд эрүүл мэнд сайн. Загдзүсэм, Банзрагч, Цэнд уншуулж, Мэнгэний засал хийлгэ. Эр, эм мод суудалтай.

Үхэр жил
 
Сүлд хийморь машид сайн, зорьсон ажил үйлс бүхэн бүтэмжтэй. Атаа жөтөөнөөс хол байна. Олны хүндэтгэлийг хүлээнэ. Хувийн бизнес эхлүүлбэл амжилт олж чадна. Санхүүгийн хувьд тогтворжино. Жилийн хоёрдугаар хагаст элдэв хэрүүл маргаанаас хол бай. Үхэр жилтнүүд энэ онд Ганжуур, Сундуй, Санжидмолом, Дашчирэвийн сан тавиулж, Мандал өргө. Үхэр жилтэй эмэгтэйчүүд Намхайнинбо, Лхамын ганшиг айлтгуул.

  • 1925 онд төрсөн үхэр жилтнүүд эрүүл мэнддээ анхаар. Эдийн гарлагатай тул даллага авахуул. Түүхий махнаас цээрлэ. Оршуулгын газар бүү зүглэ. Газар шороо ухахаас зайлсхий. Шүтээндээ зул өргөж, Цэвэгмидийн чого айлтгуул. Эр нь шороо, эм нь огторгуй суудалтай.
  • 1937 оны үхэр жилтнүүдэд ээлтэй сайн, Буян хишиг арвижиж, эрүүл мэнд сайн байна. Ан гөрөө хийхээс зайлсхий. Хэрүүл маргаанаас хол бай. Бурхан сахиусандаа даатгаж, Нашдүрсүмийн засал хийлгэж, Цагааншүхэртийн догжир айлтгуул. Эр нь уул, эм нь хий суудалтай.
  • 1949 оны үхэр жилтнүүдийн хувьд эрүүл мэнд онцгой сайн ч, эд малын гарлагатай. Алт, мөнгө, зэс төмөр эдлэл авахаас зайлсхий. Түүхий махнаас цээрлэ. Даллага авахуул. шүтээндээ зул өргө, Эр нь шороо, эм нь огторгуй суудалтай.
  • 1961 онд төрөгсөд буян хишиг, эрүүл мэнд сайн. Бохир идээ идэх, хар өнгийн хуцас хэрэглэл авахаас зайлсхий. Бурхан сахиусандаа даатга, мэнгэний болон Нашдүрсүмийн засал хийлгэ. Эр нь уул, эм нь хий суудалтай.
  • 1973 оны үхэр жилтнүүд эрүүл мэнддээ онцгой анхаар. Гарлагатай жил. Шавар эдлэл, шар өнгийн эд, нохой авахыг тэвч. Тиймээс даллага авахуулж, Цагаан шүхэртийн догжир айлтгуул. Эр нь шороо, эм нь огторгуй суудалтай.
  • 1985 онд төрөгсөд эрүүл мэнддээ онцгой анхаар. Даллага авахуул. Бохир идээ, унднаас цээрлэ. Хар өнгийн өмсгөл бүү ав. Шүтээнд зул өргө. Цэвэгмидийн чого айлтгуулж, Нашдүрсүмийн засал хийлгэ. Эр нь уул, эм нь хий суудалтай.
  • 1997 онд төрөгсөд буян хишиг арвижна, Эрүүл мэнд сайн байна. Газар шороо ухах, оршуулганд явахыг тэвч, Бурхан сахиусанд даатга, Эдийн даллага авахуул. Жанаггагдаг айлтгуулж, мэнгэний засал хийлгэ. Эр нь шороо, эм нь огторгуй суудалтай.
  • 2009 онд төрөгсөд эрүүл мэнд сайн. Хэрүүл маргааныг цээрлэ. Загдзүсэм, Банзрагч, Цэнд, Манал айлтгуул, Нашдүрсүмийн засалтай. Эр нь уул, эм нь хий суудалтай.

Бар жил

Энэ жил бар жилтнүүд бусадтай харилцах харьцаандаа онцгой анхаар. Хариуцлагатай байж чадвал амжилтанд хүрнэ. Цөөнгүй боломж таныг хүлээж байна. Сүлд хийморь доройтож, ажил үйлсэд гадны саад тотгор учрах гэмтэй тул үг хэл, атаа жөтөөнөөс хол бай. Эвийг эрхэмлэ. Бар жилтнүүд бурхан сахиусаа шүтэж, тахил өргө. Маналын чого, Улаан юм, Ганжуур, Сундуй, Дашчирэвийн сан, Гурван гүрэм айлтгуулж, сүлд дуудуулан, хийморийн дарцаг хийсгэ. Бар жилтэй эрчүүд Намхайнинбо, Лхамын ганшиг уншуул.

  • 1926 оны бар жилтнүүд буян хишиг, эрүүл мэнд сайн жил. Үеэр уснаас болгоомжил. Унаа мал авахыг тэвч. Улаан идээ бүү гарга. Бурханд даатга, Мэнгэний засал хийлгэ. Эр нь гал, эм нь ус суудалтай.
  • 1938 онд төрсөн бар жилтнүүд эрүүл мэнддээ онцгой анхаар. Гарлагын үүд нээгдсэн жил. Хар, шар өнгийн эд бүү ав. Даллага авахуул. Шүтээнд зул өргөж, Нашдүрсүмийн засал хийлгэ. Эр нь ус, эм нь гал суудалтай.
  • 1950 оны бар жилтнүүд эрүүл мэнддээ онцгой анхаар. Эд мал арвижих сайн жил. Найранд бүү яв. Улаан өнгийн эд авахыг тэвч. Бурхан сахиусаа тахиж, зул хүж сайн өргө, Цэвэгмидийн чого, Цагаан дарь эх, Алтангэрэл айлтгуул. Эр нь гал, эм нь усанд суудалтай.
  • 1962 оны бар жилтнүүд эрүүл мэнддээ онцгой анхаар. Гарлагатай жил. Үер уснаас болгоомжил. Даллага авахуулж, бурхан шүтээндээ зул өргө. Цэвэгмидийн чого, Жанаггагдог айлтгуулж, Нашдүрсүмийн засал хийлгэ. Эр нь ус, эм нь гал суудалтай.
  • 1974 оны бар жилтнүүд гарлага ихтэй ч, эрүүл мэнд машид сайн. Даллага авахуулж, бурхан шүтээнд зул өргө. Нашдүрсүмийн засал хийлгэ. Эр нь гал, эм нь ус суудалтай.
  • 1986 оны бар жилтнүүд буян хишиг, эрүүл мэнд онцгой сайн. Бурханд даатга, Сахиусанд зул хүж өргө. Жанаггагдаг айлтгуул. Эр нь ус, эм нь гал суудалтай.
  • 1998 онд төрсөн бар жилтнүүд эрүүл мэнддээ онцгой анхаар. Гарлага гарах гэмтэй. Даллага авахуулж, бурхан шүтээнд зул хүж өргө. Цэвэгмидийн чого айлтгуул. Эр нь гал, эм нь ус суудалтай.
  • 2010 онд төрөгсөд эрүүл мэнддээ анхаар. Загдзүсэм, Цэнд, Банзрагч, Бумчин айлтгуул. Эр нь ус, Эм нь гал суудалтай.

Туулай жил

Хийморь өөдрөг, ажил үйлс бүтэмжтэй, сайн. Хэл ам, атаа жөтөөнөөс хол бай. Санхүүгийн хувьд сэтгэл хангалуун байна. Амжилтанд хүрч, нэр алдар олж чадна. Бурхан шүтэж, тахил өргө. Маналын чого, Улаан юм Ганжуур, Сундуй, Хамчнагбо, Гурван гүрэм айлтгуул. Сүлд дуудуул.

  • 1915 оны туулай жилтнүүд эрүүл мэнд онцгой сайн, эд малын гарлага гарах гэмтэй.Түүхий махнаас цээрлэ. Даллага авахуул. Шүтээнд зул өргө. Жанаггагдаг, Цэвэгмидийн чого айлтгуул. Эр нь огторгуй, эм нь шороон суудалтай.
  • 1927 оны туулай жилтнүүд буян хишиг, эрүүл мэнд сайн. Хавар, намрын цагаар сэрэмжтэй бай. Бурхан сахиусанд даатгуулж, шүтээнд зул өргө. Эр нь хий, эм нь уул суудалтай.
  • 1939 оны туулай жилтнүүд эрүүл мэнддээ анхаар. Гарлага гарах гэмтэй. Лусын хорлолоос болгоомжил. Даллага авахуулж, шүтээнд зул өргө. Мэнгэний засал хийлгэ. Эр нь огторгуй, эм нь шороон суудалтай.
  • 1951 онд төрсөн туулай жилтнүүд эрүүл мэнддээ анхаар. Эд мал арвижна. Хэрүүл маргаанаас хол бай. Бурхан сахиусаа тахиж, зул хүж өргө. Мэнгэний засал хийлгэ. Эр нь хий, эм нь уул суудалтай.
  • 1963 оны туулай жилтнүүд эрүүл мэнд доройтож, эдийн гарлага гарах гэмтэй тул даллага авахуулж, Сахиус шүтээндээ зул өргө. Толгой үе мөчний өвчнөөс сэрэмжил. Эр нь огторгуй, эм нь шороон суудалтай.
  • 1975 оны туулай жилтнүүд эрүүл мэнд онцгой сайн ч эдийн гарлага гарах гэмтэй. Шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Даллага авахуулж, шүтээндээ зул өрге. Мэнгэний засал хийлгэ. Эр нь хий, эм нь уул суудалтай.
  • 1987 онд төрсөн туулай жилтнүүд эрүүл мэнд сайн, эд мал арвижна. Нохой авах, ангийн мах идэхийг тэвч. Жанаггагдаг, Цэвэгмидийн чого, Цэнд айлтгуул. Мэнгэний засал хийлгэ. Эр нь огторгуй, эм нь шороо суудалтай.
  • 1999 оны туулай жилтнүүд эрүүл мэнддээ онцгой анхаар, эд, малын гарлага гарах гэмтэй. Хутга, мэс авахыг тэвч. Даллага авахуулж, шүтээндээ зул өргө. Эр нь хий, эм нь уул суудалтай.
  • 2011 оны туулай жилтнүүд эрүүл мэнддээ онцгой анхаар. Шавар эдлэл авахыг тэвч. Түүхий махнаас цээрлэ. Загдзусэм, Цэнд, Банзрагч, Бумчин айлтгуулж, мэнгэний засал хийлгэ. Эр нь огторгуй, эм нь шороо суудалтай.

Луу жил

Хийморь доройтож, ажил үйлсэд саад тотгор ихтэй ч та амжилт олж чадна. Шинэ боломж нээгдэж, шинэ ажлын байр, сургалтанд хамрагдах боломж бүрдэнэ. Санхүүгийн хувьд бага зэрэг хүндрэлтэй ч та сэтгэл өөдрөг байж чадна. Таны чадварыг ахмад настнууд болон удирдах хүмүүс хүлээн зөвшөөрнө. Атаа жөтөө, хэл амнаас хол байна. Бурхан шүтээндээ даатгуулж, Ганжуур, Сундуй, Дашчирэвийн сан айлтгуулж, Мандал өргө. Эр нь Лхамын ганшиг, Намхайнинбо уншуулж, Цагаан өвгөний сан тавиул.

  • 1916 онд төрөгсөд буян хишиг арвижиж, эрүүл мэнд сайн байна. Хутга мэс авахаас зайлсхий. Жанаггагдаг айлтгуул. Эр, эм төмөр суудалд суусан.
  • 1928 оны луу жилтнүүд эрүүл мэнддээ анхаар. Мод огтлох, хөх өнгийн эд авахаас зайлсхий. Эд малын гарлага гарах гэмтэй тул даллага авахуулж, шүтээнд зул өргө. Суудлын болон Нашдүрсүмийн засал хийлгэ. Эр, эм мод суудалтай.
  • 1940 оны луу жилтнүүд эд мал арвижна. Эрүүл мэнддээ онцгой анхаар. Гол ус зайрмагтах цагаар болгоомжил. Цагаан дарь эх, Цэвэгмидийн чого айлтгуулж, эдийн даллага авахуул. Эр, эм төмөр суудалтай.
  • 1952 оны луу жилтнүүд эд мал арвижиж, эрүүл мэнд сайн байна. Хэрүүл маргаанаас зайлсхий. Бурханд даатгуулж, суудлын болон Нашдүрсүмийн засал хийлгэ. Эр, эм мод суудалтай.
  • 1964 онд төрөгсөд эрүүл мэнд маш сайн байх боловч, эд малын гарлага гарах гэмтэй. Алтангэрэлийн даллага авахуулж, Дашдондов, Норжмаа, Сундуй айлтгуул. Эр, эм төмөр суудалтай.
  • 1976 онд төрсөн луу жилтнүүд эд мал арвижин дэлгэрч, эрүүл мэнд сайн байна. Мод нахиалах үеэр сэрэмжтэй бай. Мэнгэний болон суудлын засал хийлгэ. Сундуй, Цанжид айлтгуул. Эр, эм мод суудалтай.
  • 1988 онд төрсөн луу жилтнүүд эдийн гарлага гарах гэмтэй, эрүүл мэнд сайн. Гол мөрөн зайрмагтах үеэр сэрэмжтэй бай. Даллага авахуулж, бурхан шүтээндээ зул өргө. Эр, эм төмөр суудалтай.
  • 2000 оны луу жилтнүүд эрүүл мэнддээ онцгой анхаарч, биеэ энхрийл. Хөх өнгийн эд авах, хэрүүл маргаан хийхээс болгоомжил. Эд мал арвижих онцгой сайн. Цэвэгмидийн чого, Гурван гүрэм, Цагаан дарь эх айлтгуулж, суудлын болон Нашдүрсүмийн засал хийлгэ. Эр, эм модон суудалтай.
  • 2012 оны луу жилтнүүдийн эрүүл мэнд сайн. Загдзүсэм, Цэнд, Банзрагч, Бумчин айлтгуул. Мэнгэний засал хийлгэ. Эр, эм төмөр суудалтай.

Могой жил

Xийморь өөдрөг, ажил үйлс бүтэмжтэй сайн. Өөрийн хүчээр санхүүгээ бэхжүүлж чадна. Итгэл үзүүлсэн хүмүүс хууран мэхлэх гэмтэй тул сэрэмжтэй бай. Гэр бүлдээ анхаарал тавь. Атаа жөтөөнөөс хол бай, эв эеийг эрхэмлэ. Бурхан шүтэж, тахил өргө. Улаан юм, Ганжуур, Сундуй, Хамчнагбо, Гурван гүрэм айлтгуул. Суудлын засал хийлгэ.

  • 1917 оны могой жилтнүүд эд малын гарлага гарах гэмтэй ч эрүүл мэнд машид сайн. Хуримын эд авах, өндөрлөг газар явахаас сэрэмжил. Мэнгэний засал хийлгэж, Банзрагч, Санжидмолом айлтгуул. Эр нь шороо, эм нь огторгуй суудалтай.
  • 1929 онд төрөгсөд эрүүл мэнддээ онцгой анхаар. Бохир идээ, ундаа, хар малгай, хувцас авахаас сэргийл. Эдийн гарлага гарах гэмтэй тул даллага авахуул. Бурхан шүтээнд зул өргө. Мэнгэний засал хийлгэ. Эр нь уул, эм нь хий суудалтай.
  • 1941 оны могой жилтнүүд эд мал арвижна. Түүхий махнаас болгоомжил. Эрүүл мэнддээ онцгой анхаар. Цэвэгмидийн чого, Цагаан дарь эх айлтгуулж, Нашдүрсүмийн засал хийлгэ. Эр нь шороо, эм нь огторгуй суудалтай.
  • 1953 онд төрөгсөд эд мал арвижин, эрүүл мэнд онцгой сайн байна. Нойтон мод огтлохыг тэвч. Бурхан шүтээнд зул, хүж сайн өргө. Эр нь уул, эм нь хий суудалтай.
  • 1965 онд төрөгсөд эдийн гарлага гарах гэмтэй ч эрүүл мэнд сайн байна. Үхсэн малын махнаас цээрлэ. Даллага авахуулж, мэнгэний болон Нашдүрсүмийн засал хийлгэ. Эр нь шороо, эм нь огторгуй суудалтай.
  • 1977 оны могой жилтнүүд эд мал арвижин, эрүүл мэнд сайн байна. Хар эдлэл хэрэглэл үл зохино. Бурхан сахиусанд зул хүж сайн өргө. Эр нь уул, эм нь хий суудалтай.
  • 1989 онд төрөгсөд эрүүл мэнд маш сайн ч эд малын гарлага гарах гэмтэй тул даллага авахуул. Газар шороо ухах, бэлэвсний газар очихыг тэвч. Шүтээнд зул өргө. Нашдүрсүмийн засал хийлгэ. Эр нь шороо, эм нь огторгуй суудалтай.
  • 2001 оны могой жилтнүүд эрүүл мэнддээ онцгой анхаар. Эд мал арвижих сайн. Цэвэгмидийн чого, Гурван гүрэм, Цагаан дарь эх айлтгуулж, мэнгэний засал хийлгэ. Эр нь уул, эм нь хий суудалтай.
  • 2013 оны могой жилтнүүдийн эрүүл мэнд сайн. Загдзүсэм, Цэнд, Банзрагч, Бумчин айлтгуулж, Нашдүрсүмийн засал хийлгэ. Эр нь шороо, эм нь огторгуй суудалтай.

Морь жил

Хийморь доройтох гэмтэй ч амжилтанд хүрэх боломжтой. Өөрчлөлт хийх жил. Таны туршлага, хөдөлмөрч зан ямар ч саадыг давж гарахад тусална. Өөрийгөө үнэлэх үнэлэмжээ дээшлүүлж, байр сууриа бэхжүүлэх хэмжээний мөнгөтэй болно. Хэл ам атаа жөтөөнөөс сэргийлж, эв эеийг эрхэмлэ. Морь жилтэй эмэгтэйчүүдийн олзны үүд нээгдсэн жил болно. Сүлд дуудуулж, Ганжуур, Дашчирэвийн сан, Хамчнагбо, Гурван гүрэм айлтгуул. Тухайн жилтнүүд жил орж байгаа тул Саеининбо, Цагаан өвгөний сан, Намхайнинбо, Лхамын ганшиг айлтгуул.

  • 1918 оны морь жилтнүүд эрүүл мэнд машид сайн ч эд малын гарлагатай. Улаан идээ бүү гарга. Мэнгэний засал хийлгэж, Гүмэг айлтгуул. Эр нь гал, эм нь ус суудалтай.
  • 1930 оны морь жилтнүүд эд мал арвижин, эрүүл мэнд онцгой сайн байна. Үер уснаас болгоомжил, шар өнгийн эд бүү ав. Бурхан шүтээнд зул, хүж сайн өргө. Эр нь ус, эм нь гал суудалтай.
  • 1942 онд төрөгсөд эрүүл мэнддээ анхаар. Гарлагын үүд нээгдэх гэмтэй тул даллага авахуулж, зул өргө. 1942 оны эмэгтэйчүүд харш суудлын засал хийлгэ. Эр нь гал, эм нь ус суудалтай.
  • 1954 оны морь жилтнүүдийн хувьд эрүүл мэнддээ онцгой анхаар. Гарлага гарах гэмтэй жил. Найранд явахыг тэвч. Даллага авахуулж, шүтээнд зул өргө. Цэвэгмидийн чого, Манал айлтгуулж, мэнгэний засал хийлгэ. 1954 оны эрчүүд харш суудлын засал хийлгэ. Эр нь ус, эм нь гал суудалтай.
  • 1966 оны морь жилтнүүд эд мал арвижин дэлгэрч, эрүүл мэнд сайн байна. Жанаггагдаг, Гүмэг айлтгуул, бурхан шүтээндээ зул өргө. Энэ онд төрсөн эмэпэйчүүд харш суудлын засал хийлгэ. Эр нь гал, эм нь ус суудалтай.
  • 1978 оны морь жилтнүүдийн эрүүл мэнд машид сайн ч эд малын гарлага гарах гэмтэй. Улаан өнгийн эд бүү ав. Даллага авахуулж, шүтээнд зул өргө. Цэвэгмидийн чого айлтгуулж, мэнгэний засал хийлгэ. Энэ онд төрсөн эрэгтэйчүүд харш суудлын засал хийлгэвэл зохилтой. Эр нь ус, эм нь гал суудалтай.
  • 1990 оны морь жилтнүүд эд мал арвижин, эрүүл мэнд онцгой сайн байна. Бурхан шүтээнд зул өргөж, мэнгэний засал хийлгэ. Эр нь гал, эм нь ус суудалтай.
  • 2002 оны морь жилтнүүд эрүүл мэнддээ онцгой анхаар. Гарлага гарах гэмтэй тул даллага авахуулж, зул өргө. Эр нь ус, эм нь гал суудалтай.

Хонь жил

Санасан үйл сэтгэлчлэн бүтэж, сүлд хийморь сайн байна. Та энэ жилд олон шинэ танилтай болж, янз бүрийн арга хэмжээнд оролцоно. Хэт үрэлгэн байхаас болгоомжил. Хэл ам, атаа жөтөөнөөс хол байж, сэтгэл санаа өөдрөг байх нь. Энэ жил хонь жилтнүүд Сундуй, Санжидмолом, Гурван гүрэм, Дашчирэвийн сан айлтгуулж, мандал өргө. Хонь жилтэй эмэгтэйчүүд яс тасрах нигууртай тул Лхамын ганшиг, Хамчнагбо, Дорждэрэм айлтгуул.

  • 1919 оны хонь жилтнүүд эрүүл мэнд сайн ч гарлага гарах гэмтэй. Үхсэн малын мах бүү ид. Зул өргөж, Нашдүрсүмийн засал хийлгэ. Эр нь хий, эм нь уул суудалтай.
  • 1931 оны хонь жилтнүүд эд мал арвижин, орлогын үүд нээгдэж, эрүүл мэнд онцгой сайн байна. Зүс буруу хүнийг гэртээ бүү оруул. Бурхан сахиусанд зул хүж сайн өргө. Эр нь огторгуй, эм нь шороо суудалтай.
  • 1943 онд төрөгсөд эрүүл мэнддээ онцгой анхаар. Ан гөрөө хийх, улаан эд авахыг тэвч. Гарлага гарах гэмтэй тул даллага авахуулж, шүтээнд зул өргө. Мэнгэний болон Нашдүрсүмийн засал хийлгэ. Эр нь хий, эм нь уул суудалтай.
  • 1955 онд төрөгсөд эрүүл мэнддээ онцгой анхаар. Ад зэтгэрийн хорлолд өртөхөөс болгоомжил. Эдийн гарлага гарах гэмтэй тул даллага авахуулж, зул хүж сайн өргө. Эр нь огторгуй, эм нь шороо суудалтай.
  • 1967 онд төрөгсөд буян хишиг дэлгэрч, эрүүл мэнд сайн байна. Хутга мэс, хар өнгийн хувцас бүү ав. Бурханд зул хүж өргөж, Нашдүрсүмийн засал хийлгэ. Эр нь хий, эм нь уул суудалтай.
  • 1979 оны хонь жилтнүүд буян хишиг доройтож, гарлагын үүд нээгдэх нигууртай тул даллага авахуул. Шүтээнд зул өргөж, Мэнгэний засал хийлгэ. Эр нь огторгуй, эм нь шороо суудалтай.
  • 1991 оны хонь жилтнүүд эд мал арвижин, орлогын үүд нээгдэж, эрүүл мэнд онцгой сайн байна. Оршуулгын газар бүү яв. Нашдүрсүмийн засал хийлгэ. Зул хүж өргө.Эр нь хий, эм нь уул суудалтай.
  • 2003 оны хонь жилтнүүдийн эрүүл мэнд тааламжгүй, эдийн гарлага гарах гэмтэй тул анхаар. Оршуулгын газар бүү яв. Даллага авахуул. Зул хүж сайн өргө. Эр нь огторгуй, эм нь шороо суудалтай.

Бич жил

Ажил үйл шинээр эхэлэхэд саадтай, хийморь доройтох гэмтэй. Ажилдаа хэт их хичээж, бусдыг эвгүй байдалд оруулахаас болгоомжил. Санхүүгийн хувьд ашиг олох боломж таны өмнө нээлттэй байна. Хувьцаа, банкны хүү, үл хөдлөх хөрөнгийн наймаанаас санаандгүй их ашиг олно. Гэхдээ хэл ам атаа, жөтөөнөөс сэргийл. Сүлд дуудуулж, Амин золиг гаргуул. Сундуй, Гурван гүрэм, Хамчнагбо, Дашчирэвийн сан уншуулж, Мандал өргө.

  • 1920 оны бич жилтнүүд эрүүл мэнддээ онцгой анхаар. Эд мал арвижих сайн. Хэрүүл маргаанаас зайлсхий. Хөх өнгийн эд авахаас болгоомжил. Цэвэгмидийн чого, Цагаан дарь эх айлтгуул. Эр, эм мод суудалтай.
  • 1932 оны бич жилтнүүд эрүүл мэнддээ анхаар. Гарлага гарах гэмтэй тул даллага авахуул. Хутга мэсний зүйл бүү ав. Бурхан шүтээнд зул өргө. Эр, эм төмөр суудалтай.
  • 1944 оны бич жилтнүүд хийморь доройтон ажил үйлсэд саад тотгортой. Эрүүл мэнд сайн. Мод нахиалах үеэр анхаар. Даллага авахуулж, шүтээнд зул өргө. Жанаггагдаг айлтгуулж, Мэнгэний засал хийлгэ. Эр, эм мод суудалтай.
  • 1956 онд төрөгсөд буян хишиг, эрүүл мэнд онцгой сайн. Ажил үйлс бүтэмжтэй. Хэрүүл маргаанаас хол бай. Жанаггагдаг айлтгуулж, бурхан шүтээнд зул хүж өргө. Эр, эм төмөр суудалтай.
  • 1968 онд төрөгсөд эрүүл мэнддээ онцгой анхаар. Гарлага гарах гэмтэй тул даллага авахуулж, бурхан шүтээнд зул өргө. Эр, эм мод суудалтай.
  • 1980 оны бич жилтнүүд буян хишиг машид сайн ч эрүүл мэнддээ анхаарч, биеэ энхрийлэх шаардлагатай. Цэвэгмидийн чого, Цагаан дарь эх айлтгуулж, мэнгэний засал хийлгэ. Эр, эм төмөр суудалтай.
  • 1992 онд төрөгсөд гарлага гарах гэмтэй, мөн эрүүл мэнддээ онцгой анхаар. Даллага авахуулж, бурхан шүтээндээ зул хүж өргөн, Цагаан шүхэртийн догжир айлтгуул. Эр, эм мод суудалтай.
  • 2004 оны бич жилтнүүд эрүүл мэнд сайн. Гол мөрний ус зайрмагтах цагаар болгоомжил. Загдзүсэм, Цэнд, Банзрагч, Бумчин, Цагаан шүхэртийн догжир айлтгуул. Эр, эм төмөр суудалтай.

Тахиа жил

Сүлд хийморь маш сайн, ажил үйлс бүтэмжтэй сайн жил. Албан тушаал ахиж, хариуцлагатай өндөр албанд очих боломж нээгдэнэ. Маш их завгүй ажиллах ч мөнгө төдийлөн их олж чадахгүй. Хэл ам, атаа жөтөөнөөс сэргийл. Ганжуур, Дашчирэвийн сан, Гурван гүрэм айлтгуулж. Мандал өргө. Амин золиг гарга.

  • 1921 онд төрөгсөд эрүүл мэнддээ онцгой анхаар. Хүйт унах цагаар болгоомжтой бай. Эд мал арвижих сайн. Цэвэгмидийн чого, Цагаан дарь эх, Жанаггагдаг айлтгуул. Мэнгэний засал хийлгэ. Эр нь уул, эм нь хий суудалтай.
  • 1933 оны тахиа жилтнүүд гарлага гарах гэмтэй, мөн эрүүл мэнддээ онцгой анхаар. Даллага авахуулж, бурхан шүтээнд зул өргө. Мэнгэний болон Нашдүрсүмийн засал хийлгэ. Эр нь шороо, эм нь огторгуй суудалтай.
  • 1945 онд төрөгсөд хийморь доройтох гэмтэй ч эрүүл мэнд онцгой сайн. Шар өнгийн эд авахаас сэргийл. Шүтээнд зул өргө. Энэ жил төрсөн эрчүүд Нашдүрсүмийн засал хийлгэ. Эр нь уул, эм нь хий суудалтай.
  • 1957 оны тахиа жилтнүүд эд арвижин, эрүүл мэнд онцгой сайн байна. Түүхий мах авахаас сэргийл. Бурхан шүтээнд зул хүж өргөж, Мэнгэний засал хийлгэ. Энэ онд төрсөн эмэгтэйчүүд Нашдүрсүмийн засал хийлгэ. Эр нь шороо, эм нь огторгуй суудалтай.
  • 1969 онд төрсөн тахиа жилтнүүд эрүүл мэнддээ онцгой анхаар. Өвс хатах цагаар болгоомжил. Гарлага гарах гэмтэй. Мэнгэний засал хийлгэж, даллага авахуулж, шүтээнд зул хуж өргө. Энэ жилд төрсөн эрчүүд Нашдүрсүмийн засал хийлгэ. Эр нь уул, эм нь хий суудалтай.
  • 1981 оны тахиа жилтнүүд эд арвижин, буян хишиг дэлгэрнэ. Оршуулгын газар бүү яв. Эрүүл мэнддээ онцгой анхаар. Цагаан дарь эх, Цэвэгмидийн чого айлтгуулж, Нашдүрсүмийн засал хийлгэ. Эр нь шороо, эм нь огторгуй суудалтай.
  • 1993 оны тахиа жилтнүүдийн хувьд эрүүл мэнд муудаж, гарлага гарах гэмтэй тул сэрэмжил. Даллага авахуулж, бурхан шүтээнд зул өргөн, мэнгэний засал хийлгэ. Энэ онд төрсөн эрэгтэйчүүд Нашдүрсүмийн засал хийлгэ. Эр нь уул, эм нь хий суудалтай.
  • 2005 оны тахиа жилтнүүд эрүүл мэнд сайн. Хэрүүл маргаанаас хол бай. Бурхан багшийн налчог, Цагаан шүхэртийн догжир, Банзрагч, Бумчин айлтгуул. Эр нь шороо, эм нь огторгуй суудалтай.

Нохой жил

Ажил үйлс шинээр эхлэхэд саад тотгор ихтэй, Xийморь доройтох гэмтэй. Ажил албанд онцын өөрчлөлт гарахгүй. Найз нөхдийн дэмжлэгээс илүүтэйгээр та өөртөө найдах болно. Зөрүүд зангаасаа болж, бусдыг гомдоохоос болгоомжил. Атаа жөтөөнөөс хол байна. Нохой жилтнүүд энэ онд Ганжуур, Сундуй, Гурван гүрэм, айлтгуулж, Дашчирэвийн сан тавиул. Нохой жилтэй эмэгтэйчүүд Лхамын ганшиг, Намхайнинбо уншуул.

  • 1922 онд төрсөн нохой жилтнүүд эд мал арвижин, олзны үүд нээгдэж, эрүүл мэнд машид сайн байна. Улаан өнгийн эд зүйл авахаас болгоомжил. Бурхан сахиусанд даатгаж, мэнгэний засал хийлгэ. Эр нь ус, эм нь гал суудалтай.
  • 1934 оны нохой жилтнүүдийн хувьд гарлагатай, олз омог бага байх гэмтэй. Эрүүл мэнд машид сайн. Даллага авахуулж, бурхан шүтээнд зул хүж өргө. Эр нь гал, эм нь ус суудалтай.
  • 1946 онд төрөгсөд олз омог ихтэй, эрүүл мэнд сайн. Алтангэрэлийн даллага авахуулж, бурхан шүтээнд зул Өргө. Лхам бурхан тахиул. Эр нь ус, эм нь гал суудалтай.
  • 1958 онд төрөгсөд гарлагын үүд нээгдэж, ажил үйлсэд саад тотгор учрах гэмтэй тул бурхан шүтээнд зул өргө. Энэ жилдээ хар, шар өнгийн эд бүү ав. Мэнгэний засал хийлгэ. Эр нь гал, эм нь ус суудалтай.
  • 1970 онд төрөгсөд буян хишиг арвижин, орлогын үүд нээгдэх сайн талтай ч эрүүл мэнддээ онцгой анхаарваас зохилтой. Найранд бүү яв. Цэвэгмидийн чого, Ариунсан, Цагаан дарь эх айлтгуул. Эр нь ус, эм нь гал суудалтай.
  • 1982 онд төрөгсөд орлого дунд зэрэг, эрүүл мэнд маш сайн. Унаа, мал авахаас болгоомжил. Даллага авахуул. бурхан шүтээнд зул өргө. Мэнгэний засал хийлгэ. Эр нь гал, эм нь ус суудалтай.
  • 1994 онд төрсөн нохой жилтнүүд гарлага гарах гэмтэй, олз омог дунд зэрэг. Эрүүл мэнд сайн. Даллага авахуул. Мэнгэний засал хийлгэ. бурхан шүтээнд зул хүж өргө. Эр нь ус, эм нь гал суудалтай.
  • 2006 оны нохой жилтнүүд эрүүл мэнд сайн. Сүлд дуудуулж, Бурхан багшийн налчог, Цэнд, Гурвангүрэм айлтгуулж, мэнгэний засал хийлгэ. Эр нь гал, эм нь ус суудалтай.

Гахай жил

Сүлд хийморь сайн. Санасан ажил үйлс бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Шинэ бизнес эхэлбэл амархан хөл дээрээ зогсож чадна. Олон жилийн хүч, хөдөлмөрийнхөө үр шимийг энэ жил хүртэж, мөрөөдлөө биелүүлнэ. Элбэг хангалуун байна. Атаа жөтөө, хэл амнаас хол байна. Сундуй, Ганжуур, Дашчирэвийн сан, Цагаан өвгөний сан айлтгуул.

  • 1923 оны гахай жилтнүүдийн хувьд олз омог ихтэй, ажил үйлс бүтэмжтэй, эрүүл мэнд сайн байна. Энэ онд төрсөн эмэгтэйчүүд харш суудлын засал хийлгэ. Эр нь огторгуй, эм нь шороо суудалтай.
  • 1935 онд төрөгсөд эрүүл мэнд сайн ч хийморь доройтох гэмтэй. Салхи шуурганаас болгоомжил. Даллага авахуулж, бурхан шүтээнд зул өргө. Нашдүрсүмийн засал хийлгэ. Эр нь хий, эм нь уул суудалтай.
  • 1947 оны гахай жилтнүүд буян хишиг дэлгэрч, ажил үйлс бүтэж, эрүүл мэнд онцгой сайн байна. Бурхан шүтээнд зул өргө. Энэ онд төрсөн эмэгтэйчүүд харш суудлын засал хийлгэ. Эр нь огторгуй, эм нь шороо суудалтай.
  • 1959 онд төрөгсөд ажил үйлс бүтэмж муутай, хийморь доройтох гэмтэй ч эрүүл мэнд машид сайн байна. Суудлын засал хийлгэ. Даллага авахуулж, бурхан шүтээнд зул өргө. Эр нь хий, эм нь уул суудалтай.
  • 1971 онд төрөгсөд эрүүл мэнддээ онцгой анхаарах шаардлагатай. Буян хишиг машид сайн. Цэвэгмидийн чого, Ариунсан, Цагаан дарь эх айлтгуул. Энэ онд төрсөн эмэгтэйчүүд харш суудлын засал хийлгэ. Эр нь огторгуй, эм нь шороо суудалтай.
  • 1983 оны гахай жилтнүүд буян хишиг, ажил үйлс дунд зэрэг. Эрүүл мэнд машид сайн. Даллага авахуулж, бурхан шүтээнд зул өргөж, Мэнгэ болон Нашдүрсүмийн засал хийлгэ. Эр нь хий, эм нь уул суудалтай.
  • 1995 оны гахай жилтнүүд Эрүүл мэнд машид сайн, ажил үйлс бүтэмжтэй. Даллага авахуулж, бурхан шүтээнд зул өргө. Энэ онд төрсөн эмэгтэйчүүд харш суудлын засал хийлгэ. Эр нь огторгуй, эм нь шороо суудалтай.
  • 2007 оны гахай жилтнүүд эрүүл мэнд сайн. Цэнд, Бурхан багшийн налчог, Загдзүсэм уншуулж, суудлын болон Нашдүрсүмийн засал хийлгэ. Сүлд дуудуул. Эр нь хий, эм нь уул суудалтай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЦАГААН САР(103.23.51.5) 2014 оны 01 сарын 29

ЗӨВ ШҮҮ

0  |  0
Top