Багануурын уурхайгаас 3.8 сая тонн нүүрс олборлоно

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 29

“Багануур” ХК 2020 он хүртэл ажиллах стратеги төлөвлөгөөгөө боловсруулаад дуусч байгаа ажээ. Энэ хүрээнд хөрс хуулалтад конвейерийн систем нэвтрүүлэх, хайрга боловсруулах, нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г хийлгэж, хэрэгжүүлэх юм байна. Түүнчлэн Багануурын уурхайд нэмэлт нөөцийн хайгуул хийж, олон улсын стандартаар нөөцийн үнэлгээ хийлгэхээр зорьж буй ажээ. Энэ жил Багануурын уурхайгаас 3.8 сая тонн нүүрс олборлон борлуулах төлөвлөгөөтэй юм байна.

Нүүрс баяжуулах үйлдвэрийн хувьд жилдээ нэг сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай байх бөгөөд энэ жилээс бүтээн байгуулалтыг эхлүүлж, 2015 онд ашиглалтад оруулах аж. Үйлдвэрийг байгуулахад шаардлагатай хөрөнгө оруулалтын эх үүсвэр одоогоор тодорхойгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top