“Гранд” VIP гүнжүүдийг нэрлэжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 29

2013 оны Монголын шилдгийн шилдэг сэтгүүлээр шалгарсан “Гранд” сар шинийн шинэхэн дугаартаа орчин цагийн өв залгамжлагч гүнжүүдийг VIP хэмээн тодотгож, тэд хэрхэн бэлтгэгдэж, хүчээ нөөж буйг илрүүлсэн байна. Чухам яагаад VIP хэмээн тодотгосоныг, тэд хэн хэн болохыг уншихыг хүсвэл та Грандын шинэ дугаарыг уншаарай. Ер нь энэ дугаар даацтай, сонирхолтой, шинэлэг мэдээ мэдээллээр дүүрэн болжээ. Тухайлбал, Филатовагийн 5 хүү гэж та сонсч байсан уу? Урд өмнө нь хаана ч гарч байгаагүй тэднийг мөн л “Гранд” олж илрүүлсэн байна. Ардчиллын алтан хараацайнууд чухам энэ төрийн нүүрэнд л алба тушаал авч, мандан бадарсан гэнэ. Чухам хэн хэн албан тасалгааны цонхоор амьдралыг сайхнаар харж суугааг, хэний хүү монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээс бизнесийн ертөнцөд хөл тавьж цахиур хагалж буйг сонирхож байвал сонирхсон зүйлээ эндээс олж унших боломжтой. 

 

Чих дэлдийлгэм сонин содон мэдээлэл ч энэ дугаарт багтжээ. Удтал сураг алдарсан экс гишүүн Л.Гүндалайгийн гэргий цоо шинэ дүр төрхөөр дахин гарч ирсэн, “Солонго” цогболборын эзний хүү покерын дэлхийн аварга болсон, УИХ-ын хэн гэгч гишүүн Харвардын докторын кинонд тоглох вэ, Сангийн сайд цагаан сараар юуны учир хар нулимс унагав, У.Барсболд АН-д дагаар орсон уу, Батж.Батбаярын хөвгүүд хоригдсон, Н.Номтойбаяр өвөө боллоо зэрэг олон сонирхолтой мэдээлэл “Гранд”-ын энэ дугаарт багтжээ.

 

 “Гранд сонгодог” булан Монгол түмний оюуныг болоод нүд, сэтгэл баясгах дахин давтагдашгүй сод туурвил Цагаан, Ногоон дарь эхийн талаар мэдээлэл бэлтгэжээ. Өндөр гэгээн Занабазарын сэтгэлийн чанд, билиг оюун, ур ухаанаар амилсан энэхүү бүтээл одоо ч дэлхийд гайхагдсаар буй.

 

Мөн хэний, ямар сар шинийн гангараа юу өгүүлэв, хувцсаар нь угтаад ухаанаар нь үдэх тэр агшинд юу ажигласнаа фото зургийн хамт дэлгэсэн “Та битгий уурлаарай” булан таны алжаалыг хэсэгхэн хором ч гэсэн тайлж, инээд хөөр бэлэглэх нь дамжиггүй. Харин ойрын үед сонирхол татаад буй VS булан энэ удаад Н.Алтанхуяг, М.Энхболд нарыг “тулалдуулсан” байна.

 

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлж, баярын өдрүүдэд “Гранд”-тай цагийг уйдах завгүй өнгөрүүлээрэй.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zaak(76.218.69.21) 2025 оны 03 сарын 13

Gunj gedeg chin altnii naimaachdiin huuhduudiig heldgui um shdee.ih haanii udmaas tordog um.eronhiidoo hodoo l ih bgaa baih

1  |  0
Top