Гэр орноо арчилж, авч явах нь менежментийн чадвар шаарддаг гэж хүмүүсийн ярьдаг нь зөв юм. Гэр бүлийн ажлуудаа хуваарилах, гэрийн ажлуудаа амжуулах, хүнд даалгах, эд зүйлсийг эмхэлж цэгцлэх, юм худалдан авах, гэр бүлийн төсвийг зохицуулах, урт хугацааны төлөвлөлт хийх зэрэг нь бүгд “ар гэрийн менежер”-ийн ажлууд юм. Дээрх ажлуудыг хийж гүйцэтгэх нь тухайн хүнээс бизнес, корпорацийн менежертэй адил хичээл зүтгэлийг шаарддаг.
Тэмдэглэлийн дэвтэртэй бай
Хийх ажлуудаа тэмдэглэхийн тулд би “Ар гэрийн ажлууд” гэсэн дэвтэртэй байдаг. Гэр оронтой холбоотой бүх мэдээллийг нэг дор ингэж бичих нь их тустай байдаг.
· Дэлгэхэд хялбар тэмдэглэлийн дэвтэр байвал зохино. Ямар хэмжээтэй байх нь таны л асуудал. Зарим хүмүүс авч явахад хялбар гээд жижгэвтэр дэвтэртэй байдаг бол зарим нь юм бичихэд том зайтай нь амар гээд том дэвтэр авдаг. Бичиг хэргийн дэлгүүр орж, өөрт тохирох дэвтэр олж ав.
· Дэвтэртээ “Худалдан авах зүйл”, “Засуулах зүйл”, “Хийх ажил”, “Утсаар ярих хүмүүс” гэх мэтээр тэмдэглэл хөтлөх хэрэгтэй.
· Яаралтай үед утасдах утасны жагсаалт, хүмүүсийн утасны дугаар тэмдэглэх, гэр бүлийн үдэшлэг зохиохтой холбоотой хийх ажилгэх мэт зүйлийг ч бичиж болно. шаардлагатай үед тэмдэглэх зүйлийн ангилал үүсгэ. Гэр орноо шинээр засаж тохижуулах гэж байгаа бол тохижуулах санаануудаа дэвтэртээ бичиж болно. Засварт ашиглах материалын дээжийг дэвтрийнхээ завсарт хавчуулж ч болно. Байр худалдан авах гэж байгаа бол сурталчилгааны сонин, материалуудыг хавчуулах хэрэгтэй.
Гэр орны эд зүйлсийг цэвэрлэх нь
Миний таньдаг хоёр гэр бүл зуны хугацаанд хамтдаа байх байр хөлслөсөн юм. Хоёр эхнэр нь ажилсаг, шаламгай байсан болохоор маш сайн зохицож байжээ. Эхний удаа хоол хүнсэндээ хоёул хамтдаа явсан ч баахан цэвэрлэгээний бүтээгдэхүүн худалдан авчээ. Тэгээд шинэ хөлслөсөн байрандаа иртэл угаалгын нунтаг, саван, цонх арчигч гэх мэт цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүдэд 100 доллар үрж, хоол хүнсээ ч худалдан авахаа мартсан байжээ.
Хүмүүс үүнтэй адилаар цэвэр цэмцгэр байдалд нухацтай анхаардаггүй ч гэр орон нь цэвэр байхыг хүсдэг.Тэгвэл цэвэрлэгээний ажлыг хэрхэн хийх талаар дараах зөвлөгөөнүүдийг өгье.
· Бусад зүйлсийн нэгэн адилаар гэр орон цэвэрлэх ажил ч сайн төлөвлөхийг шаарддаг. “Ар гэрийн ажлууд” дэвтэртээ цэвэрлэгээний ажилд зориулж 3 хуудас гарга. Эхний хуудсанд өдөр тутам хийж байх ёстой ажлуудыг, хоёр дахь хуудсанд долоо хоног бүрхийх ажлууд, гурав дахь хуудсанд тогтмол хийдэггүй ажлуудыг жагсаан бич.
· Гэрийнхнээсээ туслахыг хүс.
· Гадны хүмүүсийг авч ажиллуул. Хүмүүсийгтогтмол ажиллуулах мөнгөгүй бол аль нэг ажилд түр ажиллуул.
· Өдөр тутмын ажлуудыг цаг тухайд нь амжуулах чухал байдаг. Өдөр тутмын ажлыг тухайн үед амжуулснаар дараа нь бүтэн өдөр зарцуулах шаардлагагүй болдог. Ингэхдээ дараах маягаар хуваарь гарга.
- Даваа гарагт би юмаа угаана.
- Мягмар гарагт би гэр орныхоо тоосыг соруулна.
- Лхагва гарагт би дэлгүүрээс юм худалдаж авна гэх мэт.
· Аль нэг ажлыг хийж эхлэхээсээ өмнө хэдий хугацаанд хийхээ шийд. Гэр орныхоо тоосыг 30 минутад соруулна гэх мэт.
· Хэрвээ та албан байгууллагад ажилладаг бол эрч хүч бага шаардах ажлыг оройн цагаар хий. Жишээлбэл орой телевизийн реклам гардаг цагуудаар гэр орноо цэвэрлэж болно. Их хугацаа орох ажлуудыг хагас сайн өдөр юмуу өглөө гэрээсээ гарахаас өмнө хий. Миний таньдаг, ажил эрхэлдэг нэг эмэгтэй өглөө явахаасаа өмнө гэр бүлийнхнийхээ оройн хоолыг бэлдчихдэг.
· Ажлуудыг аль болох нэг дор хийхийг хичээ. Жишээлбэл индүүгээ барьсан бол ганц хоёрхон хувцас биш, бүтэн долоо хоног өмсөх хувцаснуудаа индүүд. Юм индүүдэх гэх мэт гэр орны ажлууд бэлтгэх хугацаа шаарддаг учир, тэрхүү хугацааг аль болох багасгах хэрэгтэй.
· Гэрийн ажлуудыг яавал зөв, хурдан хийж болох арга замыг бодож ол. Жишээлбэл тоос сорогч урт залгууртай байвал өөр өрөөнүүдийг цэвэрлэхдээ олон залгаж, салгах шаардлагагүй байдаг.
· Цэвэрлэгээний материал, эд хэрэгслүүдийг бариултай жижиг саванд хийж, цэвэрлэгээ хийхдээ хажуудаа авч яв. Ингэснээр дахин дахин угаалгын юмуу гал тогооны өрөө рүүгээ орох шаардлагагүй болно.
· Хоёр давхар байшинд амьдардаг бол давхар бүрт цэвэрлэгээний материал, хэрэгслүүд тавь.
· Гэр орны ажлуудаа алийг нь эхэлж хийх тухайд нэг эмэгтэй бүх ажлаа хэдэн цаасан дээр хувааж бичээд, тухайн өдөртөө хийх ажлуудыг сонгож өөр нэг цаасан дээр бичдэг.
· Бүтэн жилдээ юмуу хавар бүр хийх цэвэрлэгээний ажлуудаа оновчтой зохион байгуул. Жишээлбэл гуравдугаар сар, есдүгээр сар хоёрт их цэвэрлэгээ хийж болох юм. Үүнийг хэвшил болговол өөрөө мэдэлгүй хийдэг болдог.
Эмх замбараагүй зүйлсийг цөөлөх нь
Нэг удаа найз минь надад “Гэр маань хэзээ хэзээнийхээсээ эмх цэгцгүй болчихлоо” гэж билээ. Тэгэхэд нь би яагаад гэж асуухад тэр дараах зүйлийг ярьсан юм.
Найзын минь хадам эх нь тэднийхээр байн байн ирдэг байжээ. Эхэндээ ч гайгүй байж. Найзын минь хэлснээр бол хадам эх нь их эмх цэгцтэй хүн болохоор түүнийг ирэхэд өөрөө их амардаг байжээ. Хадам эх нь ширээ, сандлыг арчиж, цэвэрлэж, хогуудыг нь гялгар уутанд хийдэг байна. Найз минь түүнд “Хувцасны шүүгээг онгойлгохдоо битгий ойр зогсоорой” гэж хэлдэг байжээ.
Тэднийх хүүхэдтэй болтол бүх зүйл хэвийн байж. Хүүхэд төрснөөр хадам эх нь жилд 4хөнудаа ирдэг болж, найзын маань хувцасны шүүгээ эмх цэгцгүй дүүрэн юмтайбайдаг болжээ.
Танай гэр дээрхтэй адилаар эмх цэгцгүй болох гээд байгаа бол доорх зөвлөгөөнүүдийг анхааралтай уншаарай.
· Ямар нэг ажил хийгээд хэрэглэсэн зүйлсээ байранд нь буцааж тавьж бай.
· Эмх цэгцгүй зүйлсийг цэгцлэхэд гэр бүлийнхнийхээ туслалцааг ав.
· Эмх цэгцгүй зүйлсийг яг одоо бүгдийг нь цэгцлэхэд барахгүй юм шиг санагдаж байвал аль нэг хэсгээс нь эхлэ. Жишээлбэл үүдний хэсэг гэх мэт. Гэртээ ирэх болгондоо үүдний хэсэг дэх эмх цэгцгүй зүйлсийг өөд татаж бай. Ингэснээр энэ нь хэвшил болно. Түүний дараа зочны өрөөгөө цэгцэлдэг бол. Энэ мэтээр гэр орныхоо бүх хэсгийг эмх цэгцтэй байлгаж сурна.
Ямар нэг юм хийхдээ энд тэндгүй эд зүйлс тарааж хийхээс зайлсхий.
Сэтгэгдэл ( 0 )