Сноуден Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 30

Норвегийн парламентын гишүүн Борд Вегар Сульелл, Снорре Вален нар АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн хуучин ажилтан Эдвард Сноуденийг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ. Түүний ил болгосон нууц материалууд дэлхий нийтийн чихийг сортойлгож, энэ тайван цаг улс орнууд нэг нэгнээ тандаж байгааг ил тод болгоход хувь нэмэр оруулсан гэж тэд үзэж байна. Сноуден Нобелийн энх тайвны шагналд хоёр жил дараалан нэр дэвшиж байгаа юм. Норвегийн Нобелийн хорооноос өнгөрсөн жил Сноудений нэрийг энх тайвны шагналд дэвшүүлэх саналыг Шведийн профессор Стефан Сваллфорсод гаргаж байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
N.Dugar(103.26.194.87) 2025 оны 03 сарын 13

sain baina shagnah yostoi Elbegdorj shoudaad avna gej zutgej baihad ene zaluu boditoi zuil hiichiheed yagaad avch bolohgui gej

1  |  0
Top