Монголын утга зохиолын ертөнцөд өөрсдийн зам мөрийг гаргасан уран бүтээлчид гэж бий. Тэгвэл эдгээр уран бүтээлчдийн тэргүүн эгнээнд явдаг Төв аймгийн Баян сумын харьяат "Үүрийн цолмон" "Өглөө" номоороо МЗЭ -ийн шагнал 1970 онд, "Эх орон танаа өргөх дуулал" "Бүсгүй" "Цэргийн эх" шүлгээрээ 1984 онд Д.Нацагдоржийн шагнал, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртэж байсан "Хаан найргийн Хатан Дулмаа" буюу яруу найрагч Шагдарын Дулмаа, Дорноговь аймгийн Алтанширээ сумын харьяат "Цэнхэрлэн харагдана" "Хулангийн шанд" "Ус уухын заяа" номоороо 1993 онд төрийн шагнал, 1999 онд "Ус уухын заяа" туужаараа МЗЭ-ийн шагнал, 2006 онд Сүхбаатарын нэрэмжит шагнал, 2007 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн зохиолч Балжирын Догмид нар Ардын уран зохиолч боллоо. Тэгвэл МУСГЗүтгэлтэн цолоор зохиолч Х.Зандраабайды, До.Цэнджав, Шаг.Цэнд-Аюун, Я.Ганбаатар нар энгэрээ мялаалаа.
Сэтгэгдэл ( 1 )
Bayr hurgie!