Төрийн гурван өндөрлөгтэй золгосон хамгийн өндөр настай буурал 106 настай байлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 03

   Билгийн тооллын XVII жарны “Ялгуусан” хэмээх модон морин жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгний ерөөл, хүндлэл дүүрэн энэ өглөө /2014.01.31/ Төрийн өндөрлөгүүд Төрийн ордноо цагаан сарын золгуут хийж, монгол түмний заншил ёсоор азай буурлуудын амар мэндийг асуун мэндлэх хүндэтгэлийн арга хэмжээ уламжлал ёсоор боллоо. 

Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэв.

Төрийн өндөрлөгүүд Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнөө морилон Ялгуусан хэмээх модон морин жилийн өнгийг хэлэлцэн саатлаа.

Сар шинийн баярын энэ өдөр уламжлал ёсоор төрийн хан хуурыг эгшиглүүлэн цэнгүүлж, аялгуут сайхан ерөөл магтаал өргөсөн юм.

Хамгийн өндөр насыг насалж яваа есөн ахмадад Төрийн өндөрлөгүүд хүндэтгэл үзүүлэн амар мэндийг нь айлтган золголоо.

Хамгийн өндөр насыг насалж яваа есөн ахмадад Төрийн өндөрлөгүүд хүндэтгэл үзүүлэн амар мэндийг нь айлтган золголоо.

Азай буурлуудад Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар гарын бэлгээ гардууллаа.

Азай буурлуудад Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар гарын бэлгээ гардууллаа.

Төрийн өндөрлөгүүд айлчлан ирж буй жилд төр, түмэн нь төвшин амгалан, улс орны үйл хэрэг өөдрөг бүтэмжтэй байхыг бэлэгдэн ерөөлөө.

Төрийн ордноо болсон цагаан сарын золгуут уламжлалын дагуу ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top