Хэлмэгдсэн ахмадуудтай золгожээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 03

 

Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог XYII жарны “Ялгуусан” хэмээх хөх модон морин жилийн цагаан сарыг тохиолдуулан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн төлөөлөл болох зарим ахмадуудтай өнөөдөр золгож хүндэтгэл үзүүллээ.

 

 Тэрээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж явсан 94 настай Ж.Нямдарь, хэлмэгдэгчийн хүүхэд Л.Ишжамц нарын гэрт нь тус тус зочлон очиж сар шинийн мэнд мэдэлцэж, гарын бэлэг гардуулаад учран золгож буй шинэ он эрүүл мэнд, өлзий хишиг дүүрэн  байхын ерөөлийг тэдэнд  дэвшүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top