443 замын цагдаа уртасгасан цагаар ажиллажээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 03

Сар шинийн баярын өдрүүдээр нийслэлийн Замын цагдаагийн газрын 443 албан хаагч 214 цэгт 2 ээлжээр уртасгасан цагаар үүрэг гүйцэтгэж, ялангуяа гэр хорооллын гудамж замуудад хөдөлгөөний зохицуулалт хийж, түгжрэлийг бууруулахад анхаарч ажилласан байна.

 

Хөдөлгөөний ачаалал ихсэх үед урсгал сөрж явах зөрчил их гардаг учраас  замын цагдаагийн газрын өгсөн мэдээллийн дагуу “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсэг”-ээс Баянхошууны Хөтлийн зам,  нэгдүгээр хорооллын арын зам, Хилчин хотхоны зүүн тал, Дарь эхийн уулзвар зэрэг хэдэн хэдэн байршилд хөдөлгөөний урсгал тусгаарлах хаалт байрлуулсан бол замын зорчих хэсэг нь эвдэрсэн Баянхошуу, 3, 4 дүгээр хорооллын замыг шороогоор дүүргэж тэгшилжээ.

 

Шинийн 2 буюу 2 дугаар сарын 01-нд Улаанбаатар хотод их хэмжээний цас орж, халтиргаа гулгаа үүссэн учраас  нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” болон дүүргүүдийн тохижилт үйлчилгээний газрууд  3,4 дүгээр хороолол, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Дарь эх зэрэг ачаалал ихтэй, өгсүүр замуудын  халтиргаа гулгааг арилгаж, давс,  бодос цацан шуурхай арга хэмжээ авсан байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.26.194.166) 2025 оны 03 сарын 13

Hundet tsagdaa narta bayarlala ta buhni hucher bid buhen saihan shinelsen shu ajilin amjilt husie

1  |  0
Top