Шилийн богд, Алтан овоог тахих наадмыг цуцалжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 04

Сүхбаатар аймагт гарсан онц халдварт шүлхий өвчний тархалтыг хурдан хугацаанд зогсоох, өвчнийг хязгаарлах зорилгоор Онгон, Наран, Дарьганга, Шилийн богд чиглэлд явах хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаахаар шийдвэрлэж дээрхи чиглэлд зорчихгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж нийт иргэд, жолооч тээвэрчдэд уриалж байна.

Мөн малчдын уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулдаг хурдан морины уралдааныг зохион байгуулах, уул овоо тахих /Шилийн богд, Алтан овоо/ арга хэмжээг цуцлах,

-Онгон, Наран, Дарьганга сумдын сурагчдын амралтыг сунгах,

-Аймаг, сумдад зохион байгуулагдах олон нийтийг хамарсан хурал, цуглаан зэрэг бусад арга хэмжээг тодорхой бус хугацаагаар хойшлуулах,

-Халдварын гарал үүсэл, тархалтын хүрээг тогтоог ажлыг хоёрдугаар сарын эхний 10 хоногт дуусгах,

-Өвчлөмтгий малд тарих вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх,

-Халдварын голомт дахь хөдөлгөөнийг тодорхой бус хугацаагаар зогсоох,

-Шүлхий өвчин гарсан бүс нутаг тэдгээртэй хил залгаа сум, аймгийн нутаг дэвсгэр дэх шүлхий өвчнөөр өвчлөмтгий мал, тэжээвэр болон зэрлэг амьтдын дунд хийх тандалтыг эрчимжүүлэх зэрэг арга хэмжээг шуурхай зохион байгуулахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХОСДЫН БАЯР(103.23.51.4) 2025 оны 03 сарын 13

ЗӨВ ШҮҮ

1  |  0
Top