Нийслэлийн Агаарын чанарын алба гэж агаарын чанарыг тодорхойлох, агаарын бохирдолд хяналт, шинжилгээ, судалгаа хийх, бохирдуулагч эх үүсвэрүүдээс байгаль орчин, иргэдийн эрүүл мэндэд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, дэвшилтэт шинэ технологийг нэвтрүүлэх талаар явуулж байгаа төрийн бодлого, шийдвэрийг нийслэлийн нутаг дэвсгэр, Улаанбаатар хотод хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг бий. Тэгвэл энэ агентлагт багагүй дарамт ирдэг үү гэсэн асуулт тавигдахад хүрээд байна. Учир нь хүний биед маш хортой байсан үеийн тэмдэглэлүүд нь албан ёсны сайт дээрээс нь алга болсон талаарх асуудал сошиал сайтуудаар яригдаад эхлэнгүүт, эргүүлээд мэдээллүүдээ гаргаж тавьсан гэх мэдээлэл байна. Тухайлбал, УБ Aгаарын Чанарын Мэдээ / UB Air Quality Info дээрх 2013 оны 12 сарын 22-оос 30-ны өдрүүдийн хоорондох мэдээллийг устгаад эргэн сэргээсэн бололтой. Гол нь энэ өдрүүдэд агаарын бохирдол 3 цагийн дундаж нь 812 хүрч байсан аж.

Сэтгэгдэл ( 0 )