Америкийн Сенатын гишүүд АМГ-ын дарга асан Д.Батхуягийн хэрэгт холбоотой Жастин Каплаг Монголоос гаргахыг хүсчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 04

 

Саус Гоби Сэндс компанийн гадаад удирдлагууд өмнийн говь дахь нүүрсний томоохон бассейныг өмнөд хөршийн төрийн өмчит компанийн “охин” болох Чалкод зарах гэж байсан нь илэрч ихээхэн асуудал дэгдэж байсан билээ. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд Саус Гоби Сэндс компани Монгол Улсын хууль журмыг зөрчсөн, татвараас бултсан гэхчлэн анхаарал татсан олон асуудалд холбогдсон. Тухайлбал, АМГ-ын дарга асан Д.Батхуяг нар нь "Саусгоби сэндс" ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын дөрвөн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд зааснаар цуцлах тухай дүгнэлт гарсан байхад цуцлах үүргээ хэрэгжүүлэлгүй, тус компанийн ашиг сонирхлын үүднээс үүссэн нөхцөл байдлыг ашиглан хясан боогдуулах замаар тусгай зөвшөөрлийг сэргээсэн хэрэг бий. Үүнд, Саус Гоби Сэндс компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жастин Каплаг хамаатуулан шалгаж, Монголоос гарахыг хориглосон юм. Тэгсэн нөгөөх Жастин Капла нь  АНУ-аас  тусламж хүсчихсэн. Тэрбээр Миннесотад суух эцэг Уильям Капладаа захидал явуулж, харин эцэг нь Сенатын гишүүн Аль Франкен, Эми Клобухар, Мишель Бахман нарт захидал илгээн, хүүд нь Монголоос гарах эрх олгох талаар туслалцаа үзүүлэхийг хүссэн байдаг.

 

Тэгвэл дээр нэр нь дурдагдсан сенатын гишүүд манай улсын Гадаад харилцааны яаманд албан захидал ирүүлж, Жастин Каплад тавьсан хоригийг түдгэлзүүлэх хүсэлтийг тавьсан байна. Түүнийг Монголоос гарах хоригийг түдгэлзүүлэх хүсэлт тавихдаа Жастин Каплагийн эцгийн эрүүл мэндийн байдал тааруу байгааг харгалзан үзнэ үү гэсэн байгаа аж.

 

Тэгэхээр хууль зөрчсөн байж болзошгүй Жастин Капла гэгч хэн бэ гэдгийг эргэн сануулах нь зөв болов уу. 2010 оны 10 дугаар сараас Овоот толгойн ажиллагааг хариуцсан ерөнхий менежерээр ажиллаж эхэлсэн тэрбээр Саус Гоби Сэндс компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн захирал Курт Черчийн хамтаар Өмнөговийн удирдлагуудыг хаалгадах ажиллагааг хэрхэн явуулж ирсэн талаар мэдээлэгдэж байсан. Тэрбээр  Мичиганы Технологийн их сургуульд  металлургийн инженерийн бакалаврын зэрэг, Финиксийн их сургуульд Олон улсын менежментийн магистрын зэрэг хамгаалсан гэгддэг.  Хойд Америк, Монгол, Баруун Африкийн орнуудад 14 жил уул уурхайн салбарт ажилласан тэрбээр 2003 оноос 2008 он хүртэл Сентерра Гоулд-ийн Бороо Гоулд төсөл дээр удирдах төвшний төрөл бүрийн ажил хийж байсан. Мөн  Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн гишүүний статустай нэгэн гэх албан ёсны мэдээлэл бий.

 

 Мөн Саус Гоби Сэнд ХХК-ийнх нь мэдэл дэх  Овоот Толгой,  Цагаан толгой,  Сүмбэр-Билүүтийн ордуудын лицензүүдийг Хятадуудад үнэ хүргэж дамлах луйврыг соёлтойгоор хийхийг оролдсон канадуудын нэг гэдгийг нь хэлэх нь зөв юм.

 

Б.Итгэл

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jijuu deree(112.72.13.127) 2025 оны 03 сарын 13

uabuul heerhii mini hunii gazar balach baigaa baih orond ni heregt orsoh100 mongoliig naash ni uabuul

1  |  0
ner(103.26.194.87) 2025 оны 03 сарын 13

kanadiin irgen amerikt hamaagui bmaar yum

1  |  0
Yaah bol.(123.121.202.149) 2025 оны 03 сарын 13

Amerikchuud manaid hyatad shig olnoor irvel yamar baih ve?!

1  |  0
Yaah bol.(123.121.202.149) 2025 оны 03 сарын 13

Amerikchuud manaid hyatad shig olnoor irvel yamar baih ve?!

1  |  0
МАНАН(202.179.31.242) 2025 оны 03 сарын 13

Монголчууд эвтэй байхгүй бол ”Барсын зодооныг уулан дээрээс харна” гэдэг шиг сиймхий хүлээж байгаа улс орнууд олон бий шүү дайн үймээн болоод байгаа улс орнуудад их гүрнүүдийн тоглолт хэхэ манайхан жаахан ”УХААНТАЙ БАЙМААР БАЙНА АА” ХЭХЭ АГЛУУ ШИГ

1  |  0
boroo gold(202.72.243.229) 2025 оны 03 сарын 13

jastin gedeg chine mongolchuudiigsuuruulex bodoltoi xamag yumiig niabax sanaatai jinxen eropiin xujaa xulgaich b,gaa yum. tiim bolxoor naad xulgaichaasaa mgl- oos absan bux yumiig ni xuraaj abaad shorond xiix xeregtei.ichixgui aabaasaa tuslamj guigaad yabaj b,dag lalar bee.mgl-oos buu garga

1  |  0
(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

новшийг шүүх хэрэгтэй

1  |  0
ih sain hun(112.72.13.228) 2025 оны 03 сарын 13

Manai bathuyag gedeg neg ih muu hun tanaiamerikiin ene ih sain huniiggutgeeed heregt hutgah gej baihad ni bid buruugui bolohiig togtooloo geed l yavuulna sh dee

1  |  0
Ядмөө(112.72.13.119) 2025 оны 03 сарын 13

Барууны мөнгөтэй хүмүүсийн хүсэл монголчуудын хувьд хууль учраас болгох биз.

1  |  0
Top