Солонгос хүнтэй гэрлэсэн 2368 монгол хүн бий

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 05

БНСУ-д манай улсаас хууль ёсны оршин суугч 16 мянга 428, хууль бусаар оршин суугч 7747, гэрээт ажилтан 5951, солонгос иргэнтэй гэрлэсэн 2368 (эм-2287 эр 81) болон 4166 оюутан, 2802 хүүхэд, 3125 өрх, 5793 иргэн түр хугацаагаар оршин суудаг  гэсэн статистик мэдээлэл гарсан байна.

Тус улсад ажиллаж буй Монгол Улсын Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв 2014 оны нэгдүгээр сарын байдлаар 7.9 тэрбум вонн буюу 10.2 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэтгэврийн даатгалын санд төвлөрүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top