ДНБ жилд 25.2 хувиар өсчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 05

Монгол Улсын ДНБ 2005 оны зэрэгцүүлэх үнээр 6144.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос 11.7 хувиар өсчээ.

Ингэхдээ хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртгийн хэмжээ 13.5 хувь, аж үйлдвэр, барилгын салбарынх 20.1 хувь, үйлчилгээний салбарынх 10 хувиар нэмэгдсэн байна.

ДНБ оны үнээр 2013 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2012 оныхоос 25.2 хувиар өсч, 17550.2 тэрбум төгрөгт хүрлээ. ДНБ 2013 оны дөрөвдүгээр улиралд өмнөх улирлынхаас 2.5 хувийн өсөлттэй байна. Эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ, оны үнээр 2013 оны урьдчилсан гүйцэтгэлээр 18383.2 тэрбум төгрөг, 2005 оны зэрэгцүүлэх үнээр 6169.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос оны үнээр 3795.3 тэрбум төгрөг, зэрэгцүүлэх үнээр 640 тэрбум төгрөгт хүрчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top