"Капитал" банкны теллер Х.Мандах, гүйцэтгэх захирал А.Ариунболд болон Ерөнхий нягтлан Т.Мөнхсүрэн нарт холбогдох шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхэд боллоо. Шүүхээс А.Ариунболд, Т.Мөнхсүрэн нарт холбогдох хэргийг "Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй" хэмээн үзэж, хэрэгсэхгүй болгосон байна. Харин Х.Мандахыг Банкны хууль тогтоомж зөрчиж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт гэм буруутай хэмээн үзэж, 5.1 жил, бусдын хөрөнгийг залилан мэхлэх замаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр мөн 10.1 жилийн ял оноолоо. Ингээд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлд заасны дагуу хөнгөн ялыг хүндэд нь оруулж тооцсоноор биеэр эдлэх ялыг 10.1 жил байхаар тогтоол гарчээ. Мөн шүүгдэгч Х.Мандахаас шүүхийн шийдвэрийн хүрээнд 100 мянган төгрөг, 200 мянган төгрөгтэй тэнцэх эд хөрөнгө битүүмжилж, хохирогч Ж.Бямбацогтод 924 сая төгрөгийг төлүүлж, хохиролгүй болгохоор шийдвэрлэсэн байна. Түүнчлэн хохирогч А.Адилбек, Ц.Авдил, Т.Наранцэцэг нарын дансыг мөрдөн байцаалтын явцад битүүмжилсэн шүүхийн шийдвэрийг цуцалжээ.

Сэтгэгдэл ( 4 )
Энэ банкны үйл ажиллагааг одоо зогсоогоосой
Энэ чинь нөгөө Монгол банкны Хяналт шалгалтын газрын Дэлгэрийн дүү Мандах байна. Олон хавар нэгэндээ гэж энэ дээ хөөрхий. 2010 онд Фүжи Холдинг ББСБ-ын 417 сая төгрөгийг яг энэ аргаараа Ах, бэр эгч 2-тойгоо нийлж луйвардаад залилан буюу Эрүүгийн 148.4-өөр 10 жилийн ялтай шүүхэд шилжиж байсан этгээд байхгүй юу энэ Мандах чинь. Прокурортоо авилгал өгөөд салж байсан юм. Хохь нь дээ хөөрхий. Дараагийн өртөөн дээрээ бүдэрч дээ зайлуул.Тэр ах Дэлгэр нь Банкууд руу арын хаалгаар шургалуулж нийлж хулгай хийдэг нөхдүүд байгаа юм. Угаасаа л аль дээр шоронд орох ёстой хүн л дээ энэ.
Ugaasaa xugiin bank
Ene bank dandaa butehgui zuiltei ner holbogdoj baih yum aa