Индонезийн иргэн, 15 настай Вати хэмээх охины гэр бүлийнхэнтэйгээ эргэн уулзсан түүхийг гайхамшиг гэхээс өөрөөр юу гэж нэрлэх билээ.
Учир нь тэрээр долоон жилийн өмнө Зүүн Өмнөд Азийг нөмөрсөн аймшигт цунамигийн үеэр далайн хүчтэй давалгаанд урсан алга болсон байсан юм.
Энэ бүх жилүүдэд эцэг эх, төрөл төрөгсөд нь түүнийг амь үрэгдсэн гэдэгт бүрэн итгэлтэй байсан талаар Индонезийн мэдээллийн “Antara News” агентлаг мэдээлсэн байна.
Бүсгүй Индонезийн Ачех мужийн Меулабо хотод гэнэт гарч ирсэн. Тэр тэндэхийн нэгэн кафед өөрийг нь анзаарч, юм асуух хүртэл чимээгүй суусаар байсан гэнэ. Вати гэр бүлийнхнээ эрж байгааг дуулгаад гэхдээ зөвхөн нутагтаа шашны багахан цол хэргэмтэй Ибрагим өвөөгийнхээ нэрийг л санаж байгаагаа ярьжээ.
Ингээд өвөөг нь олж уулзуулахад тэрээр ач охиноо таньж, эцэг эхтэй...Энд дарж цааш

Сэтгэгдэл ( 0 )