Б.Сэр-Од япон компанийн тамирчин болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 05

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од Япон улсын тамирчин болсон тухайгаа "Бэппү Ойта майничи" марафонд оролцох үеэр сэтгүүлчдэд зарлажээ.

Японы Ойта хотноо энэ сарын 2-нд энэхүү "Бэппү Ойта майничи" марафонд гавьяат тамирчин Б.Сэр-Од урилгаар оролцож, дөрөвдүгээр байрт шалгарсан. Энэ жил 63 дахь жилдээ зохион байгуулж байгаа тус тэмцээнд Уганда улсын тамирчин Абрахам Киплимо 02.09.23 амжилтаар тэргүүлж, Японы Имай Масато 02.09.30, Шираиши Кэничи 02.10.36 нар удааллаа. Манай тамирчин Б.Сэр-Од 02.10.59 үзүүлэлтээр дөрөвдүгээр байр эзэлжээ.

Уг тэмцээний дараа тэрбээр, "Ирэх дөрөвдүгээр сараас Японы Миэ мужийн Кувана хотын NTN компанид ажилд орж, тус компанийн нэрийн өмнөөс тэмцээн, уралдаанд оролцож байхаар тохиролцсон" хэмээн хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top