Сочид байгаа монгол тамирчид хэвийн боов идлээ гэж нутаг нэгтнүүд нь дамшиглав

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 05

Спортод элэгтэй монголчууд Олимпийн аваргатай болсноосоо хойш олон улсын тэмцээн уралдааныг их л додигор суун үздэг болсон. Н.Түвшинбаяр аваргыг төрийн тэргүүнээс дутахааргүй хүндэтгэж урам, хайраар дутаалгүй байсан нь дараа, дараагийн амжилтанд нь том нөлөө болсон тухай аварга өөрөө ч хэлдэг. Жудо бөхийг дэмнэж, дэмжих төрийн түшээ байдаг нь монголын жүдочдод  дэлхийд өнгөлөх боломжийг олгоод зогсохгүй итгэлийг төрүүлж байгаа.

Гэтэл Сочид болох гэж байгаа өвлийн Олимпод оролцохоор явсан тамирчдаа элэглэж, шоолоод бөөн маазрал үүсгэснийг нь хараад гайхав. Өнөө өглөө твиттер, фейсбүүк, нэр бүхий сайтуудаар Олимпод оролцохоор явсан тамирчид ул боов идсэн, зүг мөрөө гаргасан зэргийг нь хошин шог үзсэн аятай шоолж дамшиглажээ.

Бүр тодруулбал олныг дагуулагч овилгоггүй жиргээч Танхай эмээ:

“Амжилт гаргахгүй юм чинь гээд

Ад үзсэн янзтай л хувцас өмсүүлж

Бензинээ дуустал уралдаарай

Бид сэтгэлээрээ дэмжэнэ ээ” хэмээн шүлэглэжээ. Амны бэлэгээс ашдын бэлэгээ бодолцдог монгол түмэнд угаас амжилт гаргахгүй гэдгийг тодотгон хэлсэн таалагдах нь юу л бол.

Мөн цахим сайтууд  “Сочи-г зорьсон Монголын багийнхан хөглөсөөр” гэх нийтлэл хүртэл бичсэн байх юм. Хөглөсөн гэдэг тодотгол нь өвлийн олимпод оролцож байгаа тамирчиддаа Цанын холбооны ерөнхийлөгч Р.Раш гуай  золгохоор очихдоо сар шинийн хэвийн боов амсуулахаар аваачсан ч хамгаалалт нь оруулахгүй болохоор печень мэтээр ойлгуулж сэргэлэн зан гарган хэдэн хүүхэддээ үндэсний баяр ёслолын идээнээсээ хүртээсэн явдал аж.

Дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг гаргана гэж итгээд явж байгаа тамирчид, Цагаан сарын баяраас хүртэлцэх ёсгүй юм уу. Монгол хүн хүндэт зочин, гэрийн эзэн, хол явсан хайртай хүмүүстээ идээний дээжээсээ хойш тавьж хадгалдаг заншилтай.

Хүний нутагт байгаа нэгэндээ сар шинийн хэвийн боов аваачиж өгөөд, тамирчид маань монгол хүний ёсоор зүг мөрөө гаргаж байгааг элэглэж, дооглож, гэдсээ даран хөхрөлдөцгөөж байгаа улсыг юу гэж ойлгох вэ.

Тэр хувцас, загвар, өнгө төрх тамирчдад хүртээлгүй. Тэд бэлтгэл сургуулилт, шандас хүчээ тааруулж байснаас бус харандаа, хайч бариад загвар гаргадаг хүмүүс биш. Монгол хүний саруул ухаанаар үүнийг тунгааж, хол явсан тамирчдынхаа захыг мушгиж суух нь ард түмний үүрэг биш үү.

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sport(202.131.233.59) 2014 оны 02 сарын 06

tamirchid odoo Mizuno firmiin huvtsas omschihson bga n ene shudo

0  |  0
zochin(182.160.33.48) 2014 оны 02 сарын 06

urd zygiin hujaashig haragdaj bna

0  |  0
zochin(182.160.33.48) 2014 оны 02 сарын 06

sochid orolzoh manai tamirchdiin huvzas ogt taalagdahgyi baina. bi eeree oedliin tehnologch mergejiltei, odoo tetgevertee garsan ch gesenjiriin nydeer harahad ogt zohimjgyi bna hen sanaachilsan, zohion byteesen ym bol enge ni hyiten enge davamgailsan, zoglog, engeleg enge ogt alga zaashid anhaarahiig hyvi hyniihee yydnees anhaaruulj bna

0  |  0
hi(94.42.149.236) 2014 оны 02 сарын 06

zuv bichej bi hynii nutagt emnelegt baij muruu gargasan Mongoł hyn setgeleere sh tee, - 40hyrch hyiterdeg gazar yaaj hyn belthel hj amjilt gargah yum yum yzeed ynegyi yavaad ir amjilt shy

0  |  0
A(101.116.47.204) 2014 оны 02 сарын 06

Ter Raash gej duh uliigee hiij yavaa um be? Ulsiin mongoor tansaglaj yavaagaas zailahgui.Mogoi alahad modnii nemergui amitan.Yadaj oligtoihon demjeed orilood ogohgui baij shuu

0  |  0
A(101.116.47.204) 2014 оны 02 сарын 06

Heviin boov idej boldoggui umuu! Teneg umuu haashaa yum

0  |  0
Zochin(103.26.194.162) 2014 оны 02 сарын 05

Slhan l b.a zob buruu zyil alga amcgilt hysie9

0  |  0
me(202.70.40.214) 2014 оны 02 сарын 05

Ho huvtssaa solitson bna. Jirgeechid heregtei zuil hiijee

0  |  0
zuunharaa(103.10.20.80) 2014 оны 02 сарын 05

amjilt husie

0  |  0
zzzzz(103.26.193.26) 2014 оны 02 сарын 05

er ni mongolchuud chini ikh muukhai teneg , ongiroo, tsamaan ,yu chi uguy murtluu bayan bolji jujiglene ,za er ni muukhai daa

0  |  0
hun(71.189.131.201) 2014 оны 02 сарын 05

ta buhendee amjilt huseed sain saihan buhniig erooe ta nar mini chadnaa amjilt zaluusaa

0  |  0
hoh chono(124.158.107.2) 2014 оны 02 сарын 05

ter neg sonin zuil bicheed bgaa teneg garuud zail tsashaa manai Mongolchuud amni bilgees ashdin bileg gedeg bid ovliin olimpoos medali avah ni damjiggui

0  |  0
Jan(202.126.89.172) 2014 оны 02 сарын 05

амжилт хүсье залуучууддаа. Энд оролцож байгаа тамирчид амжилт гаргая л гэж хичээж байгаа битгий замд нь саад бол, ямар энэ олимпоор амьдрал дуусах гэж байгаа биш бэлтгэл сургуулилтаа алдахгүйшинэ оныхоо зам мөрийг гаргах нь ч хэвийн боовоо тавиад золгох нь ч буруу биш

0  |  0
sss(203.194.115.65) 2014 оны 02 сарын 05

ter huwtsas bol arail dendvv bsan solison ni zow.harin ter boow idlee geed niitlel bicheed bgaa bol utgagvil yum

0  |  0
(103.26.193.23) 2014 оны 02 сарын 05

яг үнэн. өөрсдөө оролцох ч хувьгүй чадалгүй юм байж. ичээсэй

0  |  0
Top