1 дүгээр төрөхийн өргөтгөл нийслэлийн өмч боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 05

Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө бүртгэх тухай”  захирамж гаргалаа. Захирамжийн дагуу “Бороо гоулд” ХХК-иас өөрийн хөрөнгөөр барьж, Монголын ард түмэнд бэлэглэж буй нийт 7 190 433 566 төгрөгийн өртөг бүхий Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 150 эх, хүүхэд хүлээн авах хүчин чадалтай Клиникийн Нэгдүгээр амаржих газрын шинэ барилга байгууламжийг нийслэлийн өмчид  бүртгэж авахыг  нийслэлийн Өмчийн харилцааны  газарт даалгав. Нийслэлийн өмчид шилжүүлж авсан хөрөнгийн эзэмшилт, ашиглалтанд  хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны  газарт үүрэг болгожээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top