Москва хотын баруун хэсэгт байрлах 263 дугаар дунд сургуульд 10 дугаар ангийн сурагч Сергей Гордеев гартаа винтов, “Сайга” буутай сургууль руугаа нэвтэрч газарзүйн багш Андрей Кирилловыг буудан хөнөөжээ. Сургуулийн хамгаалалтын ажилтан дохиолол ажиллуулан цагдаа дуудсан байна. Дуудлагын дагуу цагдаа нарыг ирэхэд Гордеев 11 удаа гал нээсний улмаас нэг цагдаагийн ажилтны аминд хүрсэн гэж Оросын “Vg-news.ru” сайт мэдээллээ.
Гордеев физикийн лабортарид байсан 20 гаруй хүүхдийг барьцаалж, цагдаа нартай хэлэлцээр хийж, аавтайгаа ярилцсаны дараа бууж өгчээ. Цагдаагийнхан хүүг сургуулиас гарч ирсэний дараа баривчилсан байна. Москва хотын цагдаагийн газраас “Сергей Гордеев сэтгэцийн өөрчлөлттэй” гэж мэдэгджээ. Хүү физикийн хичээлдээ дунд дүн авсаны улмаас дээрхи халдлагыг үйлдэх санаа төрсөн хэмээн мэдүүлгийнхээ үеэр ам нээжээ.

Сэтгэгдэл ( 0 )