Өнөөдөр зарим нутгаар цас орж, явган шуурга шуурна

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 06

Нутгийн   баруун хагаст үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн өмнөд   хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдсол үүлтэй, цас   орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн хойноос, говийн нутгаар зүүнээс, бусад   нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын   хотгор,   Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 23-28 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 15-20   градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, зүүн зүгийн нутаг болон говийн нутгийн хойд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 14-16 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 21 градус хүйтэн, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top