Томуугийн H1N1 вирус илэрчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 06

Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд болон Улаанбаатар хотод амбулаториор үйлчлүүлсэн арван иргэн тутмын нэгд томуу, томуу төст өвчин оношлогдсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс нэмэгдэх хандлагатай байна. Түүнчлэн томуугийн А/H1N1/ болон томуугийн В вирус илэрчээ.

А/H1N1/ вирусийн халдвар 2009 онд гарснаас хойш манай улсын хүн амын дунд эргэлтэнд орсон томуугийн вирус юм. Энэ вирусийн халдварын цөөн тохиолдлын үед сургууль, хүүхдийн байгууллагад хөл хорио тогтоох, олон нийтийн үзвэр үйлчилгээг хязгаарлах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард иргэдийг цочроох мэдээ өгөхгүй байх, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх, мэргэжлийн байгууллагын зөвлөлгөөг дагаж мөрдөх нь зүйтэй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top