Таагүй зүйл тохиолдсон ч инээмсэглэлээ бүү март

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 06

Сөрөг сэтгэлгээ болон эргэлзээгээ эерэг болгож өөрчлөх хамгийн үр дүнтэй арга бол бол сайн мэдрэх, анхаарлаа хандуулах, юунд талархалтай байгаагаа илэрхийлэх юм. Бид чин сэтгэлээсээ хүсч байгаа зүйл дээрээ төвлөрөхийн оронд цаг үргэлж хүсээгүй зүйл дээрээ хэтэрхий ихээр төвлөрдөг. Харин та үүнийг санаарай: Та юунд төвлөрнө, яг тийм болдог.

“Би жаргалтай байхыг хүсч байна” эсрэгээрээ “Би дахиад гунигламааргүй байна” энэ хоёр бол тэс өөр эрчимтэй, эцсийн үр дагавар нь тэс өөр, тэс өөр илэрхийлэл юм. Нэг нь аз жаргал дээр, нөгөө нь уйтгар гуниг дээр төвлөрч байна. Та өөрийгөө алин дээр нь төвлөрдөг гэж бодож байна вэ?

Мэдээж, танд яг одоо маш том хагацал зовлон тохиолдсон эсвэл гэр бүлийнхнээс тань хэн нэгэн нь нас барсан байж болно. Та саяхан ажлаасаа халагдсан, эсвэл зүгээр л дэлхий дээр цор ганцаараа юм шиг ганцаардаж байж магадгүй. Гэхдээ амьдралын иймэрхүү нөхцөл байдал тулгарч байсан ч гэсэн та талархаж болох маш олон зүйлс байсаар байгаа. Та үүнийг мэдэж байх хэрэгтэй бөгөөд үүнийг талархлын тэмдэглэл дээр бичээрэй. Талархлын тэмдэглэл хөтлөх нь маш хялбархан.

Таны хийх хэрэгтэй зүйл бол ердөө нэг дэвтэр аваад тэмдэглэл юмуу өдрийн тэмдэглэл хөтөлж болно, эсвэл бүр компьютер дээрээ word-ийн файл нээсэн ч болно. Тэгээд өөрийн талархаж явдаг зүйлсээ жагсааж эхэл. Та аль болох тодорхой бичээрэй. Жижиг гэлтгүй юм болгон дээр бодол санаагаа чин сэтгэлээсээ хандуулаарай. Буруу, таагүй, болж бүтэхгүй, гачигдалтай зүйлс дээр анхаарлаа битгий хандуул. Оронд нь зөвхөн өөрт байгаа зүйлс дээр анхаарлаа хандуул. Та хэн гэдэгтээ. Та хаана байгаадаа. Та хаашаа явж байгаадаа. Том, жижиг бүх зүйлд талархалтай бай.

Надад итгээрэй, таны амьдрал одоогийнхоос дор байж болох байсан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top