Хүмүүжигч кино зохиол бичиж таван сая төгрөгөөр шагнуулжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 06

ССАЖЯ-наас өнгөрөгч оны арваннэгдүгээр сард хүүхэлдэйн кино зохиолын уралдаан зарлажээ. Тус уралдааны олон ангит хүүхэлдэйн кино зохиолын төрөлд нийт 15 бүтээл ирсэнээс тэргүүн байрт ШШГЕГ-ын харьяа Хорих 415 дугаар ангийн хүмүүжигч Хө.Хүчитхарын “Бага хөлгөн туульс” бүтээл шалгарлаа. Шагналыг түүний төрсөн ах төлөөлөн гардан авчээ. Төрөөс хүүхдэд зориулсан уран бүтээл туурвигчдыг дэмжих зорилготой уг уралдааны тэргүүн байрын шагналд таван сая төгрөг дагалдсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top