Цэвэр агаар” сангийн захирал томилогдлоо

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 14

"Цэвэр агаар" сангийн захирал Н.Хүрэлсүх, ерөн­хий нягтлан М.Хулан,  нягтлан А.Болд­­маа нарыг авлига өгсөн, сан­гийн  мөн­гийг хувьдаа завшсан, албан тушаалаа ашигла­сан  гэх хэрэгт буруутгаж цагдан хорьсон. Хэргийг АТГ-аас шалгаж дээрх албан тушаалтнуудын улсад учруулсан нийт хохирлын хэмжээг таван тэрбум төгрөг гэж тогтоосон. Харин түр хугацаанд удирдлагагүй байсан "Цэвэр агаар" сангийн захирлаар  Гаалийн ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн даргын алба хашиж байсан Д.Баасанг томилсон байна.  Тус санд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор жил бүр их хэмжээний мөнгө төсөвлөдөг төдийгүй олон улсын байгууллагуудаас цөөнгүй төсөл хөтөлбөрүүд хэрэгждэг.  Түүнчлэн улсын нэгдсэн төс­вөөс төвлөрүүлсэн хөрөн­гөөс гадна  хандив, буцалтгүй тусламжийн орлогын дийлэнх нь энэ санд төвлөрдөг юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.26.194.5) 2025 оны 03 сарын 13

GER HOROOLOLD AMIDARDAG HUN UU,TIIM L HUN TOMILMOOR YUM.YADAJ UTAA BUURUULAHGUI CH GESEN OMNOH DARGA NAR SHIGEE IDEED ,UTAA GARGADAG NEG AIL CH BOLTUGAI BAIRAND ORVOL ASHGUI YU DAA/ YADARSAN IRGENII ZADARSAN BODLOOS/

1  |  0
(103.26.194.17) 2025 оны 03 сарын 13

GER HOROOLOLD AMIDARDAG HUN UU,TIIM L HUN TOMILMOOR YUM.YADAJ UTAA BUURUULAHGUI CH GESEN OMNOH DARGA NAR SHIGEE IDEED ,UTAA GARGADAG NEG AIL CH BOLTUGAI BAIRAND ORVOL ASHGUI YU DAA/ YADARSAN IRGENII ZADARSAN BODLOOS/

1  |  0
Top