”Apple”-тай өрсөлдөх ухаалаг утас танилцуулав

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 16

Хятадын гар утас үйлдвэрлэгч Xiaomi брэнд цоо шинэ гар утсаа танилцууллаа. “Xiaomi Note” хэмээх энэхүү гар утас нь Apple-ийн iPhone6-тай өрсөлдөхүйц хэмжээний бүтээл хэмээн Xiaomi компанийн удирдлагууд мэдээлсэн байна.

Хямд үнэтэй, нимгэн, гэрэлтүүлэг сайтай хийгээд хүчин чадлын хувьд маш өндөр үзүүлэлттэй байх энэ гар утас Хятадын зах зээлд 2299 юань буюу 375 ам.доллараар зарагдах аж. Хятадад iPhone 6 865 ам.доллараар борлуулагддаг тул Xiaomi-ийн шинэ утас хоёр дахин хямдхан гэнэ.

 “Бид энэ утасны эд анги бүрийг хөгжүүлэхийн тулд маш их цаг зав, хөрөнгө мөнгө зарсан” хэмээн Хятадын Xiaomi брэндийн гүйцэтгэх захирал (CEO) Лэй Жун ярив.

 Хятад улс ухаалаг утасны үйлдвэрлэлд асар их хөрөнгө хаясан юм. Xiaomi брэнд 2010 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд энэ цагаас хойш улам боловсронгуй болсоор Samsung Electronics компанийн борлуулалтыг давж, өдгөө технологийн шилдэг компани Apple-тай өрсөлдөх хэмжээнд хүрчээ.

Компани цаашид бүтээгдэхүүнээ Энэтхэг, Европ, АНУ-ын зах зээлд гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

Т.Бат

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

1  |  0

Top