Угсраа автобусны нээлт боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 26

Өнөөдөр нийтийн тээвэрт шинээр нэвтрүүлж байгаа угсраа автобусыг хүлээж авах нээлтийн ажиллагаа 12:30 цагт “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 2-р баазад боллоо.
Уг угсраа ватобусыг Белаоруссь Улсаас оруулж ирж байгаа бөгөөд тус улсын “МАЗ” компаний үйлдвэрлэсэн автобус юм.
Шинэхэн автобус нь 120 хүний багтаамжтай, 21 метрийн урттай. Угсраа автобусны нээлтэнд Нийслэлийн засаг дарга болон Нийтийн тээврийн удирдлагууд, Белоруссь Улсын Элчин сайд, Аж үйлдвэрийн сайд зэрэг албаны хүмүүс оролцсон байна.
Уг автобусыг Энхтайвны өргөн чөлөө нээгдэхэд туршилтаар Таван шарын уулзвараас Офицерын ордны аюулгүйн тойрог хүртэл үйлчилгээнд гаргах юм байна.
Мөн баяр наадмын өдрүүдээр төв цэнгэлдэх рүү үйлчилгээнд гаргах гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top