Нийслэлийн сүлд модны гэрэл асаах ёслол болно

2016 оны 12 сарын 19

Нийслэлийн хотын маань төв талайд засагдсан “Сүлд мод”-ны гэрэл асаах ёслолын ажиллагаа өнөөдөр 18:00 цагт Д.Сүхбаатарын талбайд болно.

Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон хотын удирдлагууд, зочид төлөөлөгчид, иргэд оролцох бөгөөд “Мөсөн гулгуурын талбай”-н нээлт энэ үеэр зохион байгуулагдах гэнэ. 
Жил бүрийн 12-р сарын дундуур нийслэлчүүд маань гэрэл асаах ёслолоо хийдэг уламжлалтай бөгөөд энэхүү ёслолдоо нийслэлийн иргэдээ идэвхитэй оролцохыг уриалж байна.

Нийслэлийн Соёл, Урлагийн газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top