Автомашины албан татварын нэмэгдэл бидний амьдралд ингэж тусна

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 07

Манай улс ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаж  440 сая ам.долларын зээл авах хэлэлцээр эцсийн шатанд явж байгаа билээ. Үүний хүрээнд  ОУВС хэд хэдэн хатуу нөхцлийг манайд тавьж буй. 

Иймд Засгийн газар төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох бүхий л боломжийг дайчлах үүднээс хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох, зарим бараа бүтээгдэхүүний онцгой албан татварыг нэмэх, суудлын автомашины онцгой албан татварыг насжилтаас нь хамаарч 3-15 хувиар, цилиндрийн багтаамж 4501 см куб метрээс илүү бол 40-250 хувиар нэмэх,  импортын тамхинд ногдох гаалийн албан татварыг нэмэх зэрэг бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр УИХ-ын хаврын чуулганаар  төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа юм.

УИХ-аар хэлэлцэгдэж байгаа 2017 оны Төсвийн тодотголд автомашины онцгой албан татварыг хэрхэн нэмэх талаар дэлгэрэнгүй хүргэе. 


 

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu