Капитализмын зүг амь тэмцэн гүйх Хансын бодит түүх

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 15

Дэлхийн хоёрдугаар дайны дараа холбоотнууд болон ЗХУ Германыг зүүн, баруун гэсэн хоёр хэсэгт хуваасан билээ. Зүүн Герман Зөвлөлт нөхдийн заасан замаар капитализмыг алгасан хөгжиж эхэлсэн. Хамгийн төгс, зөв зам хэмээн сурталчилж асан энэ нийгэм харин тийм ч сайхан биш болохыг дэлхий нийтэд мэдрүүлсэн нэгэн зургийг та бүхэн харж байна.

Зураг дээр цэргийн хувцастай залуу эр ямар нэгэн юмнаас болгоомжилж, ихэд яарсан байдалтай гүйж яваа байдал дүрслэгджээ. Зүүн Берлинд цагдаагаар ажилладаг 19 настай залуу эр Ханс Конрад Шуманн 1961 онд Берлиний ханыг даван баруун Берлин рүү амь дүйн гүйж яваа нь энэ. Түүний энэ зургийг барууны хэвлэлүүд тухайн үедээ санаанд багтамгүй өндөр үнээр худалдаж аван, социализмын эсрэг суртал ухуулгад ашигласан юм.

Гэхдээ зургийн түүх болон авагдсан цаг хугацаа нь хүртэл зөрүүтэй байдаг гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Зураг нь ч өөрөө “сэжигтэй”. Уншигч авгай доор бичиглэснийг уншаад ойлгох буй за. Зургийн талаар хоёр түүх байдгийг хүргэе.

Нэг түүх. Герман хоёр хэсэг хуваагдаад 10 гаруй жил өнгөрсөн байсан үе. Цагдаа болоод хэдхэн хонож байсан шинэхэн дүрэмт хувцастай Ханс Конрад Шуманн хэмээх залуу 1961 оны наймдугаар сарын 15-ны өдөр Берлиний хананы Риппенштрассын өнцөгт үүрэг гүйцэтгэж байжээ. Энэ үед Баруун Берлиний талаас “Хөөе наашаа хүрээд ир” гэх дуу гарсан байна (“Наашаа хүрч ирж халуун цай уу, бид чамд тамхи өгнө, бас царайлаг хүүхэн, бэлгэвч ч өгнө” гэх мэтээр ятгасан гэсэн яриа ч бий). Үүнийг сонссон залуу эр удаан бодсон ч үгүй, ханыг даван хар хурдаараа гүйсэн аж. “Зүүн Германы дутагдалтай талыг илчилсэн” гэж тайлбарлагчдын ярьдаг түүх нэг иймэрхүү. Харин арай хожим гарч ирсэн нь “арай л өөр”.

Бас нэг түүх. Зураг бол зүгээр л тавилттай бүтээл. Нэгдүгээрт, хана баригдах үед есхөн настай байсан бацаан халуун цай, солих хувцасны төлөө эцэг эх, төрөл төрөгсдөө орхиод баруун руу хөлөө хугалах шахам гүйнэ гэдэг эргэлзээтэй. Хоёрдугаарт гэвэл, зургийг энхтайвныг харуулсан гэж сурталчилдаг нь Ханс буугаа тайлж шидсэнтэй холбоотой. Тэрээр ухасхийн гүйхдээ автомат буугаа мөрнөсөө тайлж хаядаг. Гэтэл зурагчин Петер Ляйбинг яг энэ агшинг олж дарсан нь хачирхалтай. Гуравдугаарт, зургийг авсны 50 жилийн ой саяхан болсон. Берлинчүүд энэ өдөр салют буудуулан баярлацгаасан. Гэхдээ өөр эх сурвалжууд зургийг 1961 бус 1963  он авсан гэж баталдаг. Дөрөвдүгээрт, зураг өөрөө эргэлзээтэй. Барууныхан болохоор Ханс Шуманн Берлиний ханыг давж ирсэн гэж тайлбарладаг. Гэтэл зураг дээр хана байхгүй. Юуг ч юм амжуулж яваа хэсэг авгайчууд л байна. Тэгэхээр зураг эвлүүлэг байх боломжтой. Хансыг хана давж байгаа агшинг авч байгаа зурагчин эрийг араас нь дүрсэлдсэн бас нэг зураг байдаг нь сонин. Нэг агшинд хоёр зураг авсан юм болов уу. Хоёр зураг дээр Ханс адилхан байдаг ч арын хүмүүсийнх нь хөдөлгөөн өөрчлөгдчихсөн байдаг нь сонин.

Берлиний хана баригдаж эхэлсний дараа Хансын үйлдлийг 2000 гаруй цэрэг давтсан.

 

С.Төгөлдөр            

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.218) 2017 оны 06 сарын 16

Монголд давхиж яваа морьтой хүний зургийг аваад гадаадын хөлсний бичээч Монголын малчин нэгдлээсээ зугтаж байна гэж цуурхсан тухай яриа байдагтай адил уу? Капитализм гээч тамыг юугий нь магтаад байгаа фэзда вэ чи муу тэнэг Төгөлдөр лалараа ална шүү чамайг Чи муу капитализмд амьдрах гэж элдэв мэдэх мэдэхгүй юмаа гуцаж амьдарч байгаа биз дээ

0  |  0
Top