Цагаан хадны гаалийг зогсоосноор олон хүн ажилгүй боллоо, Д.Ганбат сайд аа

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 04

   Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагт байрлах Цагаан хад гаалийн хяналтын бүсийг өнөөдрөөс үйл ажиллагааг нь бүрэн зогсоож байна. Цагаан хадыг 2006 оноос Гашуунсухайт боомтоор Тавантолгойн нүүрсний уурхайн экспортод зориулж бий болгосноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж иржээ. Гэвч Засгийн газар Цагаан хадны гаалийн хяналтыг татан буулгах шийдвэр гаргасан юм.

Шийдвэрийн хэрэгжилтэд бэлдэж, шинээр нүүрс буулгахгүй байх зааврыг Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсэд өгсөн. “Зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээ хохироохгүй байх үүднээс есдүгээр сарын 4-ний дотор овоолоостой буй 89 мянга орчим тонн нүүрсээ Гашуун сухайтын боомт руу тээвэрлэж дуусах чиглэлийг өгсөн” хэмээн Гаалийн ерөнхий газраас мэдэгдэж байлаа. Энэ дагуу өнөөдрөөс Цагаан хаданд нүүрс буулгах болон тээвэрлэх ажлыг бүрэн зогсоож байгаа ажээ. 

Цагаан хад гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагааг зогсоосноор орон нутгийн иргэдийн олонх нь ажилгүй, орлогын эх үүсвэргүй болж, иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлж буй юм. Энэ бүсэд 21 аймаг, нийслэлийн олон  мянга жолооч, 500 гаруй үйлчилгээ эрхлэгчид амьдралаа залгуулж ирсэн байна. Мөн Цагаан хадны гаалийн хяналтыг хааснаар нүүрсний экспорт эрс буурах юм. Одоогийн үүсээд байгаа урт дараалал улам нэмэгдэнэ. БНХАУ-ын талд Монгол жолооч нар олон хоног байрлах, хооллож, буудлах гээд хилийн цаадах урд хөршийн худалдаа эрхлэгчдэд илүү давуу боломжийг олгож байгаа билээ.  

Цагаан хадыг хаах гэхээсээ илүүтэй хөгжүүлэх бодлогыг орон нутгаас авч хэрэгжүүлж байжээ. Тухайлбал, тус сууринг хөгжүүлэх чиглэлд орон нутгийн төсөвт тэрбум төгрөг төсөвлөөд байсан гэнэ. Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатарын мэдэгдсэнээр “Орон нутгийн зүгээс бид нэг тэрбум орчим төгрөгийг гаргаж Цагаан хад орчмыг тохижуулах, Ханбогд сумын Хайрхан багийг шинээр бий болгож, байр засварлах, тоног төхөөрөмжөөр хангах, эмнэлэг, цагдаагийн байгууллага барих зэрэг арга хэмжээг 2017 оны эхнээс авч эхэлсэн. Сангийн сайдтай уулзаж Цагаан хад орчмыг тохижуулж, сайжруулахаар ирэх оны төсөвт тодорхой санхүүжилт суулгахаар ярилцаж байсан. Гэтэл Засгийн газар ийм шийдвэр гаргасанд Өмнөговийн ард иргэд, тэнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, иргэд дургүйцлээ илэрхийлсэн байна. Орон нутгийн зүгээс Цагаан хадыг тохижуулах, түүнийг дагаж суурин газар бий болгож, ард иргэдээ ажилтай орлоготой болгох бодлогыг баримталж ажиллана” гэсэн тайлбарыг өгч буй юм. Иймээс Цагаан хадыг нэгдсэн бодлогоор хөгжүүлэх шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлэх хүн цөөнгүй.

Гэвч яагаад ийм шийдвэр гаргав гэдэг нь анхаарал татаж байгаа. Анх гаалийн хяналтыг зогсоох санаачлага гаргаж, асуудлыг оруулж ирсэн хүн нь Зам тээврийн сайд Д.Ганбат. Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд орон нутгийн Тавантолгойн уурхайгаас ачсан нүүрсийг буулгаж, дамжуулан ачих процесс явагддаг. Энд орон нутгийн Тавантолгой компани болон хувийн машинаараа нүүрс тээвэрлэдэг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулдаг ба гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагааг зогсоосноор Ганц модны боомт руу нүүрс зөөдөг Энержи ресурс болон Эрдэнэставантолгой компаниудад ашигтай тусч байгаа юм. Тус компаниудын нүүрс тээврийн машинуудын хөдөлгөөний эрчимд орон нутгийн Тавантолгойн уурхайгаас нүүрс тээвэрлэдэг автомашинууд саад болдог нь тус боомтыг хаахад хүргэсэн гэх. Энэ үүднээсээ Зам тээврийн сайд Д.Ганбат Энержи ресурс компанийн талд шийдвэр гаргасан гэж хардах нэгэн байгаа юм.

Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг нэгдсэн бодлогоор цогцоор нь хөгжүүлэх байтал үйл ажиллагааг нь өнөөдрөөс зогсоосноор олон мянган иргэн, аж ахуй нэгж ажилгүй болж байна.  

Т.Түвшин

ZINDAA.MN 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(86.16.255.77) 2017 оны 09 сарын 05

Ajil n ashigtai bol yahav,daan ch nuursee unegui gargaj baisnaas ,ogt gargahgui baisan deer,

0  |  0
иргэн(27.123.214.104) 2017 оны 09 сарын 04

ЦАГААН ХАДНЫХНЫГ ажилтай байлгахын тулд эх орныхоо эрх ашиг , ирээдүйг золиослох ёстой юм уу . Багахан давраарай . Новшийн МуМунууд аа .

0  |  0
Мэргэжилтэн(103.14.38.2) 2017 оны 09 сарын 04

Нэг ачаад гаргачих ачааг дахин дахин ачиж, бас хадгаллаа гэж ачиж замаас нь мөнгө олж байсан үрэлгэн ажиллагааг зогсоосон арга хэмжээ болсон байна. Мэргэжлийн нүдээр харсан шийдвэр

0  |  0
Цоглог (202.70.46.214) 2017 оны 09 сарын 04

Ард түмнийхээ төлөө бус Авлигачдийн талд шийдвэр гаргадаг дарга сайдуудын тод жишээ...Тэнд өрнөж буй үйл явдал бодит байдлын нэгхэн хэсгийг ч сонирхож, судлаж,газар дээр нь очиж үзээгүй хүмүүс мулгуу амьдралаас тасархай шийдвэр гаргаж байна. Ийм байдал Монголын улс төрд хүчээ авч Хятадын талд ашигтайгаар бүхнийг дэмжиж буй хоосон толгойтнуудыг яаж цэвэрлэх вэ ...

0  |  0
S(202.9.43.223) 2017 оны 09 сарын 04

Хужаа ялсан

0  |  0
fff(203.91.112.214) 2017 оны 09 сарын 04

bgbb

0  |  0
fff123123(203.91.112.214) 2017 оны 09 сарын 04

bgbb123

0  |  0
ЧИ ЭРДЭНЭТИЙГ БУЦААЖ(139.5.218.160) 2017 оны 09 сарын 04

ЧИМЭЭГУЙ ХУЖАА МИЕЭЧИН

0  |  0
ИРГЭН(202.72.245.205) 2017 оны 09 сарын 04

ЭДЭНД ИРГЭДИЙН АЖИЛ АМЬДРАЛ СҮЙРЭХ ЮУ Ч БИШ ХУВИЙН АШИГ Л НҮДЭНД ЭРГЭЛДЭЭД ЁСТОЙ НӨГӨӨ МӨР ТЭРЛЭГЧИЙН ХЭЛДГЭЭР ҮХЧИХ ГЭЭД БАЙГАА ЮМ ДАА

0  |  0
hii(66.181.187.65) 2017 оны 09 сарын 04

avligtai temtseh gazar ene met jijig ajild

0  |  0
Top