Н.Номтойбаяр гишүүн “30 гэр бүл гэж яриад байгаа нь яг хэн хэн юм бэ. Нэрсийг нь сонсмоор байна. Энд би хамрагддаг уу, тийм бол яагаад вэ?" гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс асуусан биш араасаа олон асуудал дагуулав. Ерөнхий сайд түүнд хариулахдаа "Та бол 30 гэр бүлийн нэг мөн, Н.Номтойбаяр аа. Зөвхөн "МАК" 36 лиценз эзэмшдэг юм билээ. “Цагаан суварга”-ын ордыг авсан. Энэ бол танай гэр бүлийн өмч биш, ард түмний өмч. “Цагаан суварга-“ыг буцааж авах асуудлыг тавина. Нэг гэр бүл 36 лиценз эзэмшихгүй ээ. Нэг ч лицензгүй хүн Монголд 3 сая байгаа шүү. Энэ утгаараа та 30 гэр бүлийн нэг мөн” гэж хариулсан юм.
Тэгвэл “Монголын алт” ХХК /МАК/ Ерөнхий сайдын байр суурьтай холбогдуулан хэвлэлээр дамжуулсан ил захидалдаа "25 жилийн үүх түүхтэй МАК компани Монгол орны өргөн уудам газар нутгийн байгалийн баялгийг нээж илрүүлэхэд эрсдэлээ өөрсдөө үүрч, томоохон хөрөнгө оруулалт хийж ажилласнаар алтны шороон ба үндсэн орд, чулуун болон хүрэн нүүрс, зэс, холимог металл, барилгын материалын 21 ордод хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгэн, нөөцийг нь тогтоож, Монгол Улсын эрдэнэсийн сан хөмрөгт бүртгүүлсэн" гэж мэдэгдсэн байна.
Нэг биш, хоёр биш 21 орд газрын лиценз эзэмшигч гэдгээ МАК компани албан ёсоор өөрсдөө баталгаажуулан мэдэгдлээ. Тэгвэл тэдгээр 21 ордын хоёр нь Стратегийн орд газар гэдгийг Zindaa.mn сайт тодотгож байна.
Үндэсний аюулгүй байдал, эдийн засаг нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой ордыг Стратегийн орд гэж тодотгон, Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоол дахь Стратегийн ордуудын жагсаалтад албан ёсоор оруулсан байдаг. Тэгвэл жагсаалтад багтсан “Цагаан суварга”, “Нарийн сухайт”-ын ордуудын эзэн нь “МАК” юм.
"МАК"-ийн мэдэл дэх Стратегийн хоёр ордын талаар өгүүлье.
“Цагаан суварга”-ын орд З.Энхболд нарын шийдвэрээр төрд ХАМААГҮЙ болсон
"МАК" компаниас гаргасан ил захидалд “Цагаан суварга” ордын талаар өгүүлэхдээ, “Цагаан суварга” ордыг анх Австралийн “Молопо” компани 1994 оноос эзэмшиж байсан ба 1999 онд уг ордын тусгай зөвшөөрөл цуцлагдахад тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу Монголын үндэсний компани эзэмших болсон. Уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад 1 тэрбум 089 сая ам.доллар шаардлагатай ба МАК 400 сая ам.доллар зарцуулаад байгаа гэсэн байна.
Компанийн байр сууриас үзэхэд, “Цагаан суварга” орд гарцаагүй тэднийх гэж зүтгэж байна. Тэгвэл “Цагаан суварга” орд ямар замыг туулж, "МАК"-д бүрэн очсон бэ гэдэгт анхаарал хандуулъя.
2014 онд хууль тогтоох байгууллагын уг шийдвэр гартал хуулийн хүрээнд "МАК" төрд хамаатай байв.
“Цагаан суварга” ордын талаар танилцуулахад Дорноговь аймгийн нутаг дахь Мандах сумын төвөөс урагш 75 км-т, Сайншанд хотын төмөр замын станцаас баруун урагш 220 км газарт орших зэс молибдены орд юм.
Анх 1952 онд В.И. Данилов, Ю.А. Шипков нараар удирдуулсан ангиуд 1:200000 масштабын зураглалыг тус ордод явуулсан бол 1964-1982 онд улсын төсвөөр Төвийн геологийн экспедицийн геологи хайгуулын ангиуд эрэл, хайгуул, нарийвчилсан хайгуул, геофизик, гидрогеологийн ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Улмаар 1984 оны гуравдугаар сарын 31-ний өдөр Геологи, уул уурхайн яамны шинжлэх ухаан техникийн зөвлөл “Цагаан суварга” ордын нөөцийг тогтоох асуудлыг хэлэлцэн, Улсын нөөцийн комисст оруулж батлахыг зөвшөөрсөн байдаг аж.
Зэсийн энэ орд хүдэржилтийн долоон бүсэд хуваагддаг бөгөөд үйлдвэрлэлийн сонирхол татсан хэсэг нь Сэрвэн сухайтын хэсэг. Энэ хэсэгт 44400 тонн зэс агуулсан 10 сая 639.200 тонн исэлдсэн хүдэр, 1.280.850 тонн зэс бүхий 240.044.850 тонн сульфидын хүдрийн нөөцийг ашиглахад бэлэн. Ордын нөөц нь гүний горизонтдоо болон бусад хүдэржилтийн бүсүүддээ нэмэгдэх магадлал ихтэй бөгөөд нэмэлт судалгаагаар тогтоох нөөцийг нь үйлдвэрлэлийн зэрэгт шилжүүлэх бололцоотой гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд гаргаж байсан.
Ордын 17420 га талбайн хайгуулын лицензийг Австралийн "Молопо" компанид эзэмшүүлэх шийдвэр 1995 онд тухайн үеийн холбогдох байгууллагуудаас гарч байжээ. Тус компани лицензийг эзэмшиж байгаад 1997 оны наймдугаар сарын 14-ний өдөр хайгуулын лицензээ шинэчлэн бүртгүүлжээ. Харин 1998 оны зургадугаар сарын 3-нд Австралийн “Меторд” ХХК-д уг талбайг шилжүүлжээ. Энэ лиценз нь Засгийн газрын гэрээг үндэслэн "Молопо" компанид олгогдсон бөгөөд “Меторд” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ залгамжлан биелүүлээгүй гэж ҮХЯ-ны гаргасан дүгнэлтийг үндэслэн ГУУКА-ны даргын 1999 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн шийдвэрээр цуцалсан байна.
Харин МАК компани 1999 оны арванхоёрдугаар сарын 10-нд 19736 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын Х-1978 тоот лицензийг авчээ. Авсных нь дараа "Молопо" компани шүүхэд нэхэмжлэл гаргаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр МАК компанийн талд эцэслэн гарсан юм.
Тус орд дээр 2005 оны дөрөвдүгээр сарын 15-нд "Хөх тэнгэр тур" компани 7287 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 9626Х тоот лиценз авсан байдаг. Мөн энэ өдөр "Хөх тэнгэр тур" компани 132 га талбай бүхий ашигт малтмал ашиглах 9630А тоот лиценз ГУУК-аас авсан бөгөөд дараа нь лицензээ МАК-д шилжүүлсэн байдаг.
Эргэн санахад, 2007 онд Засгийн газраас байгуулсан Ажлын хэсгийнхэн “Цагаан суварга”-ын ордын лицензийг эзэмшдэг МАК зэрэг компанитай хэлэлцээ хийх үүрэг хүлээж байсан билээ. Үүрэг хүлээсэн утга учир нь, тус орд дахь төрийн эзэмшлийн хувь хэд байх талаар санал, хувилбарыг боловсруулж, тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй зөвшилцөх, үүний тулд МАК компаниас тус ордод хэдий хэмжээний хөрөнгө оруулсан талаархи мэдээллийг гаргаж өгөхийг хүссэн мэдэгдлээ Ажлын хэсгээс хүргүүлж байв.
Эдийн засагт нөлөөтэй орд газрууд эргэлтэд орох нь зөв. Үндэсний компаниуд ажиллах хэрэгтэй. Гэхдээ газрын дорх баялаг ард түмний өмч гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан байдаг. Гурван сая иргэн бүгдээрээ эрсдэл үүрч, баялаг хайн, газар ухаж чадахгүйгээс хойш ТӨРИЙН зүгээс оролцоог хангах л ёстой. Яг энэ ойлголт “Цагаан суварга” ордод хамаатай юм. Гэвч төрд хамаагүй болгож, МАК-д 100 хувь ашиглах эрх өгсөн нь эсэргүүцэл дагуулахад хүргэсэн юм.
“Нарийнсухайт” бас ТЭДНИЙХ...
МАК компанийн мэдэлд "Нарийн сухайт"-ын орд бий. Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байршилтай уг ордыг ашиглахаар Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан байдаг. "Нарийнсухайт"-ын орд нь Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын хоёрдугаарт бичигддэг стратегийн орд. МАК компанийн мэдэл дэх "Нарийнсухайт"-ын ордын хайгуулыг улсын төсвөөр 1990-1991 онд гүйцэтгэж, тухайн үеийн яамны Шинжлэх ухаан, техникийн зөвлөлөөр хэлэлцэж, нөөцийг нь баталсан байдаг. Улмаар тус компани нь 2003 онд тус ордын хайгуул болон ашиглалтын 22 км2 талбай хамарсан лицензүүдийг авсан бол “Айвенхоу Майнз Монголия Инк” компани 2005 онд "Нарийнсухайт"-ын ордоос яг хил залгаад зүүн болон өмнөд хэсгүүдэд хайгуулын ажил гүйцэтгэж, зүүн ба баруун гэсэн хэсгүүдэд 2006-2007 онд нөөцийн тайлан бичин, 2007 оны долдугаар сарын 26-ны өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар нөөцийг хэлэлцсэн байдаг ба гадаргуугаас 340 м гүн хүртэл 188 сая тонн нүүрс бүртгэсэн байдаг юм.
Цаашлаад, “Айвенхоу Майнз Монголия Инк” компани нь тэрхүү нүүрс агуулсан талбайг “Овоот толгойн орд" гэж нэрлэсэн түүхтэй. Учир мэдэх эх сурвалжууд хэлэхдээ, МАК компани нь "Нарийнсухайт" ордын шууд үргэлжлэл болсон талбайгаа “Айвенхоу Майнз Монголия Инк” компанид худалдсан гэдэг юм. МАК компани 2002 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ы "Чин Хуа" корпорацитай хамтран Монгол-Хятадын хамтарсан “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК-ийг үүсгэн байгуулж байв.
Тодотгоход, МАК компани эдийн засагт хувь нэмрээ оруулж, үйл ажиллагаа явуулж буйг үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн Стратегийн гэх тодотголтой хөрсөн доорх үүц баялгаас хүртэх боломж иргэн бүрт оноогдох учиртайг Үндсэн хууль гэрчилнэ. Харин иргэн бүрийн оролцоог хангах үүрэг ТӨР-ийн өмнө бийг хэлэх хэрэгтэй байх. Стратегийн орд "Цагаан суварга"-ыг МАК-д өмчлүүлээгүй, зүгээр л ашиглах эрх олгосон гэсэн мессеж сошиалаар цацагдаж байна. Зүй нь АШИГЛАХ хугацаанд л төрд ашигтай байх хувилбар хэрэгтэй юм.
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 16 )
Фак ёоо
АДАГЛААД стратегийн ордоо луйвардуулж болохгүй
ene mak vhlee zahilgaar bichvvleed l tur ugaasaa awna ta nar ard tvmniig diildeg boltsiimuu. tur avna.
Мангар бацаанаас төр ордоо авий төр төмөр нүүртэй
ene bol ard tumnii umch
Энэ ч том хулгай даа. Хэзээ эргүүлж авна даа. Сүх чадах болов уу. Энхболд сайн дураараа ажлаа өгөөд Сүхэд боломж олгох нэг арга байна даа.
Цагаан суварга бол Эрдэнэтийн овоо ордоос 5 дахин бага нөөцтэй. Улсын төсвөөр хийсэн хайгуулын дараа МАК дахин хөрөнгө гарган давтан хийхэд зөрөө нь гарч өмнөх нь батлагдсан. Энд төр, хувийн өмчийн үйлдвэрт яг тохирно. Хамгаалагдсан ТЭҮ-ээр нь ажилвал 17-18 жил ажилаад нөөц дуусна. Төр хувиа авах хэрэгтэй.
үндсэн хуулиа дагаж 51 хувиа төрийн мэдэлд авах хэрэгтэй
Төрийн компани хэзээ ашигтай ажиллаж байсан.хувийнх сайн ч гэх шиг66,181,182,40 гэдэг булай төрд шургалсан хулгайчууд ашгийг идээд байсныг бид мэддэггүй байжээ.монголын хөрсөн доорх баялаг бүх ард түмнийх бүгд хуваах ёстой .төр ч бай хувийн хэвшил ч бай заавал бүх хүнд тэгш хувааж ашиг өгч байх ёстой хууль байнаа
ulsiin tocbiin horongoor anh haigyyli hiigdsen odooni hanczaar heden zuun saj dollar boloh estoi,teheer ene bol tord 51hubia awahni zyyyitei gesen yg,jahaaraa oligarhiud dandaa ulsiin omciig deeremdej baih estoi um,tord 51hubi uldeej tatbaraa sain gyiced abah estoi.manai ulsiin tatbar gedeg yadaz sar byr30hubi baih estoi,het baga bolhoor ulsni ortei baigaa um,jlanguja uurhainh iim baih estoi
Хуулиа л дагана даа ,төрийн мэдэлд 51 хувийг даруйхан авна аа
oligarhuudiin bashir argiig davj garah tiim amargui, azaar hoh mongol tuuhendee nugarch ,hugarahgui shazruun chomogtei aaviin huudeeree dutaagui ium daa. Nomtoibayar tomuu ,mgl-iin tor ni tom uu?
төрийн komпани хэзээ ашигтай ажиллаж байсийн...? намаас томилогдсон хэдэн дарга нар ни баяждаг биз дэ.. хурааж авна гэж байхаар төрд оногдох хэдэн хувиа л нэм.
Бидний Өмч Төр Ард түмний Өмчийг буцааж авах хэрэгтэй
Яаж ч бодсон ард түмний өмч байна даа
Газар доорх баялаг ард түмний өмч гээд үндсэн хуулиндаа заасан байдаг атал энэ хулгайчууд бүгдийг нь эзэмшдэгБи ядаж нэг хувьцаа эзэмших юмсан