Хоёр долоо хоногийн турш улс төрийн халуун тогоо буцалж, би, чи дээрээ тулж, эрх барьж буй намын түүхээ золин байж тэмцэлдсэний эцэст У.Хүрэлсүх гүйцэтгэх засаглалаа үргэлжлүүлэн тогтвортой авч явахаар болсон. Гэвч засаг төрөө оролдож, хөдөлгөх гэсэн явуулгын үр дүнд нь бидний гадаад нэр хүн, бондын ханшийн хамт унаж, Рио Тинто компанид хүртэл дотоод зөрчилтэй орон гэж харагдсан. Бүтээгч үйлдвэрлэлийн үнэр ч үгүй Монголын улстөрчид ийнхүү дахин нэг удаа гадныханд муухай харагдах үйлдэл хийлээ. Гэтэл бидэнтэй хамт ижил гараанаас гарсан улсууд технологийн дэвшлийг үйлдвэрлэх, авлигын тоог бууруулах, иргэндээ ээлтэй төрийн тогтолцоо руу шилжиж байна. Шударга ёс, сэргэсэн эдийн засагтай болж, авлигачид, олигархуудтай тууштай тэмцэхээ амласан “СҮХ”-ийн Засгийн газар яг одоо л энэ шинэчлэлийг эхлүүлэх ёстой.
ТЭД ЧАДСАН
2017 оны дөрөвдүгээр сар. Улс төрийн үзэл баримтлалаараа хоёр хуваагдан, авлига, хүнд суртлаараа буурал тивийг тэргүүлж байсан цаг. Улс төрийн талцал, хүнд суртлын төлөөсөнд элгээрээ хэвтсэн Гүрж улс Олон улсын валютын сан /ОУВС/-д хандахаас өөр аргагүй болов. ЗХУ-аас 1991 онд албан ёсоор тусгаар тогтносноос хойш тогтсон улс төрийн маргаан хэрүүл эцэстээ ОУВС-аас 285.3 сая ам.долларын өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахад хүргэсэн билээ.
Европын холбоо яг одоо Гүрж улсыг магтан сайшааж байна. Ердөө жилийн өмнө дефолт зарлах дээрээ тулж байсан энэ улсын эдийн засгийн өсөлт 6.7 хувийг зааж, Засгийн газраас олгодог байсан тусгай санхүүжилтийн хөтөлбөрийг зогсоохоор болж, арилжааны банкуудад иргэдэд олгох бичил зээлийн хөтөлбөрийг дэмжиж байхаар болов. Авлигатай тэмцэх газрыг улс төржүүлэхгүй байх хууль баталж, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахаар болж байна. Ингэснээр тэд хагас Ерөнхийлөгчийн засаглалаасаа татгалзаж 100 хувь парламентын засаглалтай болно. Ард түмнээсээ сонгогдоод буй Саломе Зурабишвили ард түмнээсээ сонгогдсон сүүлийн ерөнхийлөгч болсон юм. Төвлөрсөн төлөвлөгөөний зарчмыг үндсэндээ халж, зах зээлийн эдийн засагтай болохын тулд орон нутагт хөрөнгөө захиран зарцуулах эрх мэдлийг нь олгов. Хууль зүйн яам болон Авлигатай тэмцэх газрын албан байрыг шилэн болгон тохижуулав. Иргэддээ нээлттэй байхын тулд тэр.
Өмнө нь төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсээс гадна, тэдний засаглалд сайдын алба хашиж байсан хийгээд одоогийн албан тушаалтнуудад аудитын шалгалт оруулна. Авлигын эсрэг томоохон акц зохион байгуулахаар болоод байна.
Ердөө энэ мэдэгдлийнхээ төлөө сүүлийн хэдэн жил авлига хүнд суртлаараа толгой цохиж байсан Гүржүүд авлигын индексээрээ хэдэн байр ухарч авлигагүй улс орон болох замдаа орлоо.
БИД ЯАСАН
Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан жилийн өмнөхөөсөө дээрдсэнгүй. Бүтээгч үйлдвэрлэлийн салбарыг дэмжих бодлогын баримт бичиг гарсангүй. Эдийн засгийн реформ хийх тухай нэг ч эдийн засагч ярьсангүй. Ердөө л концесс, ЖДҮ, авлига, хүнд суртал гэсэн хэрүүлтэйгээ сууна. Боловсруулах үйлдвэрийн сураг сонсогдсон, байгалийн хийн хоолой нутгаараа дайруулах хүлээлттэй У.Хүрэлсүхийн Засгийн газрыг хэрхэн тонгорох тухай хэрүүлтэйгээ сүүлийн нэг сар зууралдлаа. Үр дүнд нь “Гэрэгэ” бондын ханш хоёр долоо хоног дараалан унаж түүхэн доод түвшинд хүрээд байна. Оюу Толгой төслийн гол хөрөнгө оруулагч Рио Тинто Монголыг дотоодын улс төрийн маргаантай гэж үзэн ирээдүйн өгөөжөө буулгана гэдгээ мэдэгдэв. Сандал, ширээний төлөөх хэрүүл эдийн засагт шанаа өгсөн нь энэ. Хэрэв шийдтэй алхам хийхгүй бол цаашдаа ч шанаа өгнө. Ирэх 2020 онд сонгууль болдгоороо болох ч бондуудынхаа өрийг төлөх чухал жилүүд энэ цагаас эхэлнэ. Бүтээгч үйлдвэрлэлийн салбаргүй манай улс 2023 оноос ОУВС-н хаалгыг дахин тогшихоос өөр аргагүйд хүрнэ.
Одоо үндсэн ажилдаа нэн даруй орохоос өөр сонголт У.Хүрэлсүхэд байхгүй. Авлигатай тэмцэнэ, олигархиудыг устгана, НАМ-даа их цэвэрлэгээ хийнэ гэж мэдэгдэж байж тэр суудалтайгаа үлдсэн.
Түүнд НАМ-ынхантайгаа тэмцэхээс гадна үүд тогшиж буй ХЯМРАЛ-тай тэмцэх нь чухал. Эдийн засгийн том хямрал хүлээж байна гэж олон улсын байгууллага сануулж байгаа энэ цагт реформоо хэн хурдан хийж, авлига хүнд суртал, бугшсан асуудлаа хэн хурдан гээж чадсан улс л тэсч үлдэнэ.
Б.АЗАА
Сэтгэгдэл ( 8 )
Зээл ба санхүүжилт Зээлийн санал нь € 2000 / € 4,500,000 хүртэл санал болгодог Холбоо барих (Имэйл: matildalecoustre@gmail.com) Биднийг нөхөн төлж чадах хүн бүрт € 2,000 € 4,500,000 санал болгож байна. Хүүгийн хувь Жилд 2%. Манай зээлийн хэлтэс нь: - Үл хөдлөх хөрөнгийн зээл - Авто зээлийн худалдан авалт - Орон сууц худалдаж авахад бэлэн байна - Хувийн компанийн зээл - Хувийн зээлийн төсөл - Хувийн зээл - Хөрөнгө оруулалтын зээл Хэрэв танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо барина уу. И-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 22995595177
бас нэг зүйл ЕөК ЕС хоёр маань нэгдээд парламентийн засаглалыг нухчиж ерөнхийлөгчийн засаглал тогтоохоор тэмүүлж байна.
Гүрж анх 2004 оноос Саакашвили ерөнхийлөгч болоод авилгалаа устгасан том реформ хийж амжилт олж байсан шүү дээ. Сайн найзуудаа шоронд явуулж авилгалтай тэмцэж байлаа гэж Сингапурын Ли Куан Ю Гүржийн Саакашвили хоёр хоюулаа хэлж байсан.
gvrjiin dampuuraad baigaa ch dee..delhiid 1 say garui orosd 1 say gvrjvvd tsagaachilj garaad dongoj 4 say hvn l vldsen ch dee.deer bvh agaar teeveriin kompani dampuurch bvh gadaad nislegiig ni oston daisan boloh turkuud l abaad bgaa.ajilguidel yduural mash ihtai .dotood niit bvteegdhvvn ni 3 say hvntei mongoloos ch baga. tegehleer neg hvnd noogdoh bvr ch baga bolonoo.odoo orostoi muudaad bvh vino dars boruulaltgui hen ch abahgui zobhon amerik baruuniihan orosiin esereg vzelees bolj tuslamj vzvvldeg ch dee..armeniig booj azerbaijinii neftiig nutagaarai turk ruu ybuuilj amidarch bgaa uls d
za tuugeer yavsan gaig iish bitgii duudaarai, usan tebeg mini
ЭНЭ МАГТААД БАЙГАА УЛС ЧИНЬ САЯХАН МОРИНДОО БУРУУ ХАРААД МОРДЧИХСОН ДОО .
Оо одоо урд зондоо их хэруулийн ажил байноо их хурлын даргыг огцруулна дараа нь их хурлаа тараана засгийн газар нь бас тарна тэгээд нэг хуний дарангуйлалд ороод хэруулч угуй ажил ч угуй болноо