Монголбанк 18.9 тонн алт худалдан аваад байна

2018 оны 12 сарын 03

  Монголбанк энэ оны арваннэгдүгээр сард 1.2 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үетэй ижил хэмжээнд байна. Харин Монголбанк оны эхний 11 сард 18.9 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үетэй ижил хэмжээнд байна.

2018 оны аравдугаар сарын 15-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 93.3 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 41.6 кг алт худалдаж авсан үзүүлэлттэй байна. Арваннэгдүгээр сарын байдлаар 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 100,995.34 төгрөг байлаа.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.194.176.117) 2018 оны 12 сарын 04

Монгол Банк алт хөтөлбөр нэрийдлээр эх орныхоо хөрс шороог самраад дууслаа эрүүл газар байна уу Байгалийн хөрсийг дахин хэзээч сэргэхээргүй болгож дууслаа.Алт бол яадаг юм өрөндөө өгөөд дуусах хойнно харин эх болсон хөрс ургамал маань дахин сэргэх нь юу л бол доо.

0  |  0
Top