20 жилийн дараа Япончуудаар дахин ШИНЭЧЛЭЛТ хийлгүүлэх хүсэлт тавьжээ

2018 оны 12 сарын 04

20 жилийн өмнө буюу 1998 онд Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн нүүрсний уурхайн техник технологийг шинэчлэх төслийг хэрэгжүүлсэн байдаг. Үр дүнд нь  “Багануур” ХК жилд дөрвөн сая тонн, “Шивээ-Овоо” ХК жилд хоёр сая тонн нүүрс олборлож, төвийн эрчим хүчний системд ажиллаж буй ДЦС-уудын хэрэгцээг хангаж байгаа аж.

Улаанбаатар хотын хүн амын тоо нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байна. Тиймээс Улаанбаатарчуудын хэрэгцээг бүрэн хангах нүүрсний нөөцтэй Багануур болон Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг манай талаас Япончуудад дахин дуулгажээ.

Тодруулбал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаокатай уулзаж, охин болон хараат компаниудын үйл ажиллагаа, хэрэгжүүлэхээр зорьж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар ярилцахдаа Багануур,  Шивээ-Овоогийн нүүрсний уурхайнуудын асуудлыг дуулгаад авсан аж. Техник технологийн шинэчлэл хийхэд туслалцаа үзүүлэхийг Элчин сайдаас хүсчээ.

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top