Дэлхийн зах зээл дээр Брэнт маркийн газрын тосны үнэ өнөөдөр /2018.12.05/ 61.37 ам.доллар байна. Энэ нь өмнөх өдрөөс 1.14 хувиар буурсан үзүүлэлт юм. Гадаад зах зээлээс хамаарч түлшний үнэ тогтдог Монголын тухайд энэ таатай мэдээ. Үүнтэй зэрэгцэн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар нефть импортлогч компаниудын удирдлагуудтай уулзаж, үнэ бууруулах тохиролцоонд хүрсэн талаараа өчигдөр /2018.12.04/ мэдээлсэн.
Сайд Г.Занданшатар өөрийн сошиал хуудсаараа дамжуулан,
Тэгвэл ШТС-ууд шатахууныг ямар үнэтэй худалдаалж байгааг тодруулан хүргэе.
Импортлогч компаниудын ШТС-уудад худалдаалагдаж буй шатахууны үнэ арваннэгдүгээр сарын 28-ны байдлаар дараах байдалтай байна.
Тэгэхээр засгаас мэдээлсний дагуу бол энэ сарын эцэс гэхэд эдгээр үнэ 200 төгрөгөөр БУУРАХ болж байна.
Ер нь бол Засгийн газар шатахууны үнийн асуудал дээр “төмөр” нүүр харуулсан байр суурь илэрхийлсэн нь албаны хүмүүсийн үгнээс ойлгогдож байгаа юм. Г.Занданшатар хэлэхдээ “Ам.долларын ханш суларч, дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ эрс буурсан энэ үед ойрын хугацаанд бензин шатахууныхаа үнийг литр тутамд хямдруулах нэгдсэн арга хэмжээ авахыг импортлогч компаниудаас Монгол Улсын Засгийн газар шаардаж байгаа” гэсэн бол УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Импортлогчид улс төрийн зорилгоор эсвэл үгсэн хуйвалдах хэлбэрээр үнээ бууруулахгүй санаатай үйлдэл гаргавал тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна” гэв.
Харин импортлогчид ам.долларын ханш суларсан хэвээрээ байвал дэлхийн зах зээлийн үнэтэй хамааруулж, бензин шатахууны үнээ шат дараатай бууруулах боломжтой гэж дуугарцгаав.
Тэгэхээр талууд уулзаж, засгаас шаардлага тавьсны үр дүнд импортлогчид алхам хийхээр болж байна. Гэхдээ дэлхийн зах зээлийн ханш манайд хэрхэн, яаж нөлөөлдөг вэ гэдэг нь чухал. Тэгвэл судлаач А.Батпүрэв энэ талаар хэлэхдээ “Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буучихаад байна, манайд буусангүй гээд байдаг. Монголд тогтож байгаа үнэ дор хаяж 30 хоногийн хоцрогдолтой явдаг. Манай нефтийн компаниуд “Роснефть” компанитай гэрээ хийхдээ сүүлийн 30 хоногийн Сингапурын биржийн индексээр тооцдог. Тэрэн дээр “Роснефть” өөрийнхөө ашгийг нэмдэг. Тэгэхээр газрын тосны үнийн одоогийн энэ бууралтын үр дүн арванхоёрдугаар сарын гэрээн дээр тусгагдаж орж ирнэ. Тэр гэрээний дагуу шатахуун Монголд орж ирэх гэсээр байтал ирэх нэгдүгээр сараас л хямдарсан түлш орж ирэх боломжтой” гэж байгаа юм.
Э.Болор
Сэтгэгдэл ( 5 )
Зээл ба санхүүжилт Зээлийн санал нь € 2000 / € 4,500,000 хүртэл санал болгодог Холбоо барих (Имэйл: matildalecoustre@gmail.com) Биднийг нөхөн төлж чадах хүн бүрт € 2,000 € 4,500,000 санал болгож байна. Хүүгийн хувь Жилд 2%. Манай зээлийн хэлтэс нь: - Үл хөдлөх хөрөнгийн зээл - Авто зээлийн худалдан авалт - Орон сууц худалдаж авахад бэлэн байна - Хувийн компанийн зээл - Хувийн зээлийн төсөл - Хувийн зээл - Хөрөнгө оруулалтын зээл Хэрэв танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо барина уу. И-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 22995595177
80 $ BAISAN BINZIN 60 $ BOLJ 30 %BURCH BAIHAD 5% BULGHAU DOLLOR 10 % USLO GEHED 20 HUVI SHATHUNA BULGAJ 1600 TUGREG BOLGOCHE
Иймэрхүү байдлаар үнэ буулгахаас цааргалаад байгаа компаниудын тусгай зөвшөөрөлийг шууд өдөрт нь хүчингүй болго.Тэгээд дараагийн тендерт орох эрхийг нь хас. Энэ хэдэн шуналаас болоод Монголын ард түмэн яйдуурлын туйлд хүрлээ. Дэлбэлсэн ч багадна.
zov alham .Ehneesee l ingeh b.san
Валютийн ханшийн бууралт/ 30 хоногийн хоцрогдол/ нь үнэнд нөлөөлдөг юм байж. Гэтэл өгсөхдөө /ханш нэмэгдлээ шатахуунй үнэ өслөө/ маргааш нь өсөөд байдаг нь ямар учиртай вэ.