Газрын тосны үйлдвэрийн салаа ТӨМӨР ЗАМ урагшилж байна

2018 оны 12 сарын 05

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт  “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” баригдаж буй. Тэгвэл уг үйлдвэрийн чиглэлийн салбар төмөр зам тавих ажил урагшилж буйг засгийн хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Сануулахад, “Газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолой барих төсөл”-ийн Нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн өргөтгөсөн хурлаар  хэлэлцэж, хүлээн аваад байгаа юм.

Уг үйлдвэр нь жилд 1.5 сая газрын тос боловсруулж, Евро-4,5 стандартын шаардлага хангасан 500 мянган тонн автобензин, 800 мянган тонн дизель, 40 мянган тонн онгоцны түлш үйлдвэрлэнэ гэсэн хүлээлт бий. Үйлдвэрийн гаднах дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүд болох салаа төмөр зам, хатуу хучилттай авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын гүйцэтгэл 40 гаруй хувьтай явж байна.


www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.229.121.178) 2018 оны 12 сарын 05

али хэдэн жилийн өмнө япончууд дарханд 650 сая $ -оор нефти боловсруулах үйлдвэр бариад өгии гээд газраа сонгоод туузаа хүртэл хайчилж байсан..гэтэл одоо 1, 2 тэрбум $ -оор бариад сууж байх ч гэж..

0  |  0
Top