БНСУ-ын Сөүл хотноо болж буй “Олон улсын санхүүгийн хамтын ажиллагааны форум”-д Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөгчид урилгаар оролцож байна. “Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд финтекийг ашиглах нь” сэдвийг хэлэлцэж буй уг форумыг БНСУ-ын Санхүүгийн үйлчилгээний хороо болон Олон улсын санхүүгийн хамтын ажиллагааны зөвлөл хамтран зохион байгуулж байна.
Финтекийн дэвшлүүд, тэдгээрийн нөлөөллөөр асар хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй санхүүгийн зах зээлд хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх болон зохицуулалтын ямар дэвшилтэт боломж байж болохыг улс орнуудын туршлага, сорилт, ололт амжилтанд тулгуурлан хэлэлцэж буй энэхүү форумд СЗХ-ны төлөөлөгчид Монгол Улсын санхүүгийн зах зээлд нэвтэрч буй финтекийн шийдлүүд, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдэж буй ажлууд болон үзэл баримтлалыг танилцууллаа.
Сэтгэгдэл ( 0 )