Төрийн албаны хүнд суртал цаасан дээр БУУРЧЭЭ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 06

 

МҮХАҮТ, Азийн сангийн хамтран явуулдаг төрийн албаны хүнд суртлын тайлангаар 2.51 гэж үнэлгээ гарчээ. Бизнес эрхлэгчдийн оролцоо, төрийн албаны ил тод байдал, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, төрийн албан хаагчдын ёс зүй, харилцаа, хандлага, төрийн албаны хүнд суртал гэсэн үндсэн таван үзүүлэлтээр дээрх судалгааг явуулсан байна. Судалгаагаар төрийн албаны хүнд суртал буурч байгаа гэх таатай үзүүлэлт харагдаж байгаа ч бизнес эрхлэгчдийн оролцоо, төрийн албаны хүнд суртал, ил тод байдал, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо муу дүнтэй гарчээ.

Хүнд суртал буурсан уу?

Уншигч та энэ үгийг өөрөөсөө асуугаад нэг үзээрэй. Алгын чинээхэн цаас авахын тулд төрийн албан хаагчийн хаалгыг хэдэн цаг манав. Олон улсын байгууллагын судалгаагаар хүнд суртал бага боловч буурсан хэдий ч элдэв төрлийн бичиг баримтын давхардал арилаагүй гэдгийг сануулж буй.

Төрийн албаны хүнд суртлын индексийн ерөнхий үнэлгээ 2.51 хувь болж, 2015 оныхоос 0.2 хувиар буурсан дүн гарсан. Энэ нь шлэмж бага тоо ч гэсэн технологийн дэвшил, ТҮЦ машин, баримт бичгийн давхардал зэргийг арилгах хэд, хэдэн захирамж гаргасан нь ингэж буурахад нөлөөлжээ. Тэр тусмаа төрийн мэдээлэл солилцооны “ХУР” систем, танилт нэвтрэлтийн “ДАН” систем зэрэг технологийн шийдлүүд пост коммунист орнуудтай харьцуулахад төрийн мэдээллийг ил тод болгоход тодорхой хэмжээний үр дүн үзүүлсэн гэж дүгнэж болно.

Төрийн албаны хүнд суртлын судалгаанд оролцогсдын 53 хувь нь “Төрийн албаны хүнд суртал их байдаг” гэж хариулжээ. Одоогоос гурван жилийнхтэй харьцуулахад есөн хувиар буурсан үзүүлэлт.

Хүнд суртал дундаас дээш

Судалгаагаар төрийн албаны дунд, дээд шатанд авлига, хээл хахууль, хүнд суртал илүү гарч байгааг харж болохоор байна. Төрийн алба хэдийгээр төр гэсэн нэршилтэй боловч хүн хоорондын харилцаа. Төрийн албан хаагчид иргэд, аж ахуйн нэгжтэй харилцаж байж төрийн үйл хэрэг явуулна. Технологийн дэвшил болон шилэн дансны мэдээлэл ил болсон нь гурван жилийн өмнөхөөс 16 хувиар өссөн ч цаас нэхэх, удаан хүлээлгэх зэрэг хүнд суртал буураагүйг мэргэжилтнүүд хэлж байна.

“Нэг бичиг авахад 7-14 хоног зарцуулж байгаа нь хүнд суртал байна л гэсэн үг. Сүүлийн үед болж байгаа үйл явдлуудыг харахад аливаа юм нуугдмал байх тусмаа цаана нь юу болдог вэ гэдгийг харж болно. Нийтийн хяналт, оролцоог ямар хэмжээнд байлгах вэ гэдэг нь ч чухал” гэж МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг ярьсан юм.

Өнгөрсөн жилүүдэд иргэд мэдэх эрхээ ухамсарласан, технологийн дэвшил зэргийг ашиглаж сурсан зэрэг нь төрийн мэдээлэл ил тод байх ёстойг албан хаагчдад сануулж байна. Иргэд мэдээлэл авах эрхээ мэдэж байгаа ч “ТӨР” мэдээллээ улам нуусаар буй. Энэ нь ардчилсан хувьсгал ялаад хоёр аравны нүүр үзсэн ч бай, хоёр зууныг илээсэн ч бай ижлхэн болж буй асуудал. Харин гагцхүү мэдээллийн ил тод байдал, төрийн албаны байгууллагуудын тайлан мэдээлэл ил тод байх ёстой.

Зүгээр л дэмнээд өг

Зүгээр л дэмнээд өг. Бид олон жил төр хувийн хэвшлийн түншлэл гэдэг зүйлийг ярьсан. Татварын орлогын дийлэнхийг бүрдүүлдэг болохоор хувийн хэвшилтэй түншилмээр ч юм шиг. Гэхдээ үгүй гэдгийг дэлхийн түүх харуулах ажээ. Учир нь төртэй түншлээд эхэлбэл тухайн төрийг атгалцаж буй аль нэгэн нам, хүчин нь хувийн хэвшлийнхнийг урвуулж, монопольдох нөхцөл бүрддэг учраас тэр. Харин төр түншилмээр байвал бизнесийн таатай орчинтой л болгох ёстой. Татвараар дарамталдаггүй, авлига нэхэж ярвайдаггүй, хүнд сурталдаж айлгадаггүй байхад л бизнес эрхлэгчид аяндаа улсаа аваад явна. Үүнийг гадна, дотнын судалгаа бэлхнээ харууллаа.

Одоогоос яг сарын өмнө Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацаас жил бүр явуулдаг “Бизнес эрхлэх нь 2019” тайланд бид 74 дүгээрт бичигдэж, өмнөх жилийнхээс 12 байр ухарлаа. Гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, технологийн дэвшлийг ашиглах зэргээр бид бүс нутгаа тэргүүлсэн ч дэд бүтэц болон төрийн бодлого, дарамт нэмэгдсэн нь ийнхүү буурахад нөлөөлжээ. Олон улсын шинжээчид тухайн үед егөөтэй юм шиг жижиг дундаа хөгжүүл, бизнесийн орчинг таатай болго гэж сануулж байж.

“Хамгийн ихээр сайжирсан улс орнуудын жагсаалт нэлээд төрөлжсөн байгаа нь аль ч цар хүрээний, орлогын аль түвшний эдийн засаг дотоодын жижиг дунд бизнесүүдээ дэмжин, бизнесийн орчныг сайжруулах боломжтой гэдгийг нотлон харуулж байна” гэж Дэлхийн банкны Хөгжлийн эдийн засгийн асуудал хариуцсан захирал Шанта Деваражан сануулжээ.

* * * 

Төрийн албанд технологийн дэвшил нэвтэрч, дансны мэдээлэл шилэн болсон. Гэхдээ төрийн албан хаагчид нь өөрчлөгдөхгүйгээр хүнд суртал арилахгүй гэдгийг гадна, дотнын судалгаанууд харууллаа. Бизнес эрхлэгчдийн цар хүрээ, алсын хараа, бодлого, нийгмийн харилцаанд оролцогчдын мэдээлэл нэмэгдэхийн хэрээр төрийн албыг ил тод болгож, нийтийн хяналт хэрэгтэй гэдгийг ухамсарлаж байна. Харин улстөрчид, улс төрийн намууд үүнийг хэрхэн ухамсарлах бол...?

Б.АЗЗАЯА

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.72.245.122) 2019 оны 08 сарын 15

Turin albani hund surtal but nemegdseeen . Odoo bur amar Zurchliin huuliin daguu torgono gej ailgadag bolson shd e 300k-3000k shuu

1  |  0
matilda(41.138.89.194) 2018 оны 12 сарын 05

Зээл ба санхүүжилт Зээлийн санал нь € 2000 / € 4,500,000 хүртэл санал болгодог Холбоо барих (Имэйл: matildalecoustre@gmail.com) Биднийг нөхөн төлж чадах хүн бүрт € 2,000 € 4,500,000 санал болгож байна. Хүүгийн хувь Жилд 2%. Манай зээлийн хэлтэс нь: - Үл хөдлөх хөрөнгийн зээл - Авто зээлийн худалдан авалт - Орон сууц худалдаж авахад бэлэн байна - Хувийн компанийн зээл - Хувийн зээлийн төсөл - Хувийн зээл - Хөрөнгө оруулалтын зээл Хэрэв танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо барина уу. И-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 22995595177

0  |  0
matilda(41.138.89.194) 2018 оны 12 сарын 05

Зээл ба санхүүжилт Зээлийн санал нь € 2000 / € 4,500,000 хүртэл санал болгодог Холбоо барих (Имэйл: matildalecoustre@gmail.com) Биднийг нөхөн төлж чадах хүн бүрт € 2,000 € 4,500,000 санал болгож байна. Хүүгийн хувь Жилд 2%. Манай зээлийн хэлтэс нь: - Үл хөдлөх хөрөнгийн зээл - Авто зээлийн худалдан авалт - Орон сууц худалдаж авахад бэлэн байна - Хувийн компанийн зээл - Хувийн зээлийн төсөл - Хувийн зээл - Хөрөнгө оруулалтын зээл Хэрэв танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо барина уу. И-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 22995595177

0  |  0
Top