“42 сая тонн гэсэн зорилтот түвшиндээ хүрэх ёстой”

2018 оны 12 сарын 06

Ирэх оны төсөвт нүүрсний салбараас олох орлогын төсөөлөл өөдрөг байгаа. Харин хөршийн бодлого бидэнд тийм боломж олгох эсэх нь эргэлзээ дагуулж буй. Тэгвэл эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хэлэхдээ “Сүүлийн саруудад БНХАУ нүүрсний зах зээл дээр тодорхой хэмжээний хязгаарлалтууд тавьсан нь манай улсын экспортод нөлөөлж байна. Гэхдээ 42 сая тонн гэдэг бол Засгийн газраас зорьж байгаа зорилтот түвшин гэж харж байгаа. Гол нь энэ зорилтод түвшинд хүрэх ёстой. Улс төр, бизнесийн түвшинд том зах зээлтэй харилцаагаа сайжруулах замаар шийдэлд хүрэх ёстой. Цаашилбал, одоогоор хил дээр үүсээд байгаа гацааг ч гэсэн арилгахад анхаарал хандуулах хэрэгтэй. Ингэж байж эдийн засаг өөрөө цаашаа тэлэх, томрох боломж нь гадаад зах зээлээсээ олдох юм” гэж байна.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top