Жорж Клунигийн хүүхдүүд ил болов

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 08

 

57 настай жүжигчин Жорж Клуни, 40 настай хуульч Амаль Клуни нар ихэр хүүхдүүдтэй билээ. Тэд хувийн амьдралаа олноос нууцалж, гудамжаар явахдаа хүүхдүүдийнхээ зургийг авахыг гэрэл зурагчдад зөвшөөрдөггүй. Тэгвэл гэрэл зурагчид өчигдөр Жорж Клунигийн эхнэр Амалийн ихрүүдтэйгээ хамт яваа зургийг даржээ. Жүжигчний эхнэр хүүхдүүдээ тэврэн Нью-Йоркийн “Four Seasons” зочид буудлаас гарч яваад гэрэл зурагчдад “баригджээ”.

Жорж Клуни, Амаль нар 2014 онд гэрлэж, 2017 онд ихэр хүүхдүүдтэй болсон билээ.

Түүнчлэн Жорж Клуни болон түүний эхнэр Их Британийн ханхүү Харригийн хүүхдийн загалмайлсан эцэг эх болохоор "сонгогджээ". Ханхүү Харри болон түүний эхнэр Меган Маркл нарын анхны хүүхэд нь ирэх хавар мэндлэх юм.

40-летняя Амаль Клуни с подросшими детьми на прогулке в Нью-Йорке

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top