Буутай этгээд Сансар дахь KFC-гийн салбарт халджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 12 сарын 10

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “KFC” сүлжээ хоолны газарт буутай этгээд танхайрчээ. Хэргийн тухай дуудлага өнгөрсөн бямба гаригт буюу арванхоёрдугаар сарын 08-ны 05:50 цагт Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст ирсэн байна.

Дуудлагын дагуу шалгахад, Баянзүрх дүүргийн II хороонд оршин суух хаягтай, 40 настай, эрэгтэй Э согтуурсан үедээ тус сүлжээ хоолны газарт хийн буу гарган танхайрч, хоолны газрын ажилтнуудыг айлган сүрдүүлж байсныг цагдаагийн алба хаагчид таслан зогсоожээ. Тэрбээр тухайн газраар үйлчлүүлж байхдаа бусадтай маргаан дэгдээж, улмаар буу гаргаж ирсэн байна. Цагдаагийн алба хаагчид ПБ-4-2 маркийн хийн гар буу, хоёр ширхэг сумны хамт хураан авсан байна.

Танхайрсан этгээдийг эрүүлжүүлэн, саатуулах арга хэмжээ авсан бөгөөд хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн II хэлтэс шалгаж эхэллээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(80.187.116.125) 2018 оны 12 сарын 11

Mongolchuud mini eruul mendee bod!

0  |  0
Зочин(103.212.119.26) 2018 оны 12 сарын 10

Энэ балиар kfc нүүд хятадын гeний өөрчлөлттэй тахиагаар монголчуудыг хордуулж гүйцлээ

0  |  0
Уншигч(81.170.84.225) 2018 оны 12 сарын 10

Энэ балиаг KFC шөнөжин ажилладаг юмуу энэ балиар түргэн хооолыг идэхгүй бсан нь дээр шүү хоол биш хор шүү!!!!!!!

0  |  0
Top