Манай улс Индонези руу тунгаасан зэс, хайлш нийлүүлдэг

2018 оны 12 сарын 10

Монгол Улс, Бүгд Найрамдах Индонез Улсын хооронд 1956 онд дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа хоёр улс хамтарсан Бизнес Форум зохион байгууллаа. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) болон Индонези Улсын Элчин Сайдын Яам хамтран зохион байгуулсан форумд Монголын талаас 17 аж ахуй нэгж, компанийн төлөөлөгч, Индонезийн Элчин Сайдын Яамны 10 гаруй албан хаагч, дипломатууд оролцов.

Хоёр талын бизнесийн боломжийг нээх, худалдаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой бизнес уулзалтын үеэр Индонезийн Эдийн Засгийн Яамны нэгдүгээр орлогч сайд Индонезийн эдийн засгийн одоогийн байдал, цаашдын халдлагын талаар илтгэл тавьсан бол Монголын талаас Гадаад Харилцааны болон Сангийн Яамны төлөөлөгчид Монголын эдийн засгийн төлөвийн талаар танилцуулга хийв.

МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч Б.Лхагважав тус арга хэмжээнд хэлсэн үгэндээ Индонезийн уул уурхайн салбарыг хөгжүүлсэн болон зэсийн баяжмалыг боловсруулах туршлагыг судлах нь Монголын эдийн засагт чухал болохыг онцлов.  Элчин сайд Жаухари Оратмангун хоёр талын эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн дэвшүүлсэн саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийлж хамтран ажиллахад өөрийн зүгээс бүхий л хүчин чармайлтаа үзүүлнэ гэв.

Тодотгоход, хоёр талын худалдааны эргэлт  2013 онд 15.5 сая ам.доллар,  2014 онд 20 сая ам.доллар, 2015 онд 23 сая ам.долларт хүрсэн байна. Монгол Улс Индонези Улсад голдуу механик багаж, тунгаасан зэс, хайлш нийлүүлдэг бол тус улсаас дал модны тос, эм, саван импортлон авдаг юм байна.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top