Зарим үнэт цаасны компаниудыг биржийн гишүүнчлэлээс хаслаа

2018 оны 12 сарын 12

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн  тогтоолоор "Би Би Эс Эс ҮЦК", "Говийн ноён нуруу ҮЦК" компаниудын  биржийн гишүүнчлэлийн эрхийг цуцалж, гишүүнээс хасчээ. Тус компаниудын харилцагчдыг Санхүүгийн зохицуулах хорооны 127 тоот тогтоолын дагуу "Бумбат Алтай ҮЦК" ХХК-д шилжүүлсэн тул гишүүнээс хасагдсан дээрх компаниудын харилцагчид нэмэлт төлбөр, зардал чирэгдэлгүйгээр үнэт цаасны дансаа үргэлжлүүлэн эзэмшиж, хөрөнгийн зах зээлийн харилцаанд саадгүй оролцох боломжтой юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top