ҮСХ: Чанаргүй зээлийн хэмжээ 2 их наядаар хэмжигдэж байна

2018 оны 12 сарын 12

Нийгэм, эдийн засгийн тоон  үзүүлэлтүүд арваннэгдүгээр сард хэрхэн гарсныг хүргэе. Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 3.8 их наяд төгрөгөөр өссөн байна. ОУВС-гийн зүгээс мөнгөний нийлүүлэлтийг хумих чиглэлд анхаарахыг зөвлөсний дараа Төв банк  Бодлогын хүүг чангаруулах шийдвэрийг гаргаад буй. Тэгвэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд мөнгөний нийлүүлэлт  өсөлттэй байгааг ҮСХ-ны мэдээлэл харуулж байна.


Банкны системийн хэмжээнд чанаргүй зээл 2 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 911 тэрбумаар өссөн байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс  80.2 тэрбум төгрөгөөр өсчээ.

Төгрөгийн валюттай харьцах Монголбанкны нэрлэсэн ханшийг харахад төгрөг ам.долларын эсрэг өнгөрсөн оны мөн үеэс 5.4 хувиар суларсан байна.


Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 266.4 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.


Гадаад худалдааны тэнцэл 1.1 тэрбум ам.долларын ашигтай байна.


Тэгвэл инфляцийн түвшин өмнөх оны мөн үеэс 8.1 хувийн өсөлттэй гарлаа.


Нийгэм эдийн засгийн бусад мэдээллүүдийг хавсарган хүргэж байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top