Улаанбаатар хотын инфляци 9.3 хувьд хүрчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 17

Нийслэл Улаанбаатар хотын инфляци энэ жил 9.3 хувьд хүрсэн тухай Монголбанкнаас мэдээллээ. Ялангуяа сүүлийн хоёр сард хэрэглээний нүүрс, мод, шатахуун болон махны үнэ өссөн нь ийнхүү өсөлтөд нөлөөлсөн байна. Улаанбаатар хотын жилийн инфляцийн бүрэлдэхүүнийг авч үзвэл 2.2 хувийг нь хэрэглээний нүүрс, мод, 1.5 хувийг шатахууны үнийн өсөлт бүрдүүлжээ.

Энэ жил дотоодын зах шатахууны үнэ 6-11 дүгээр сард 320 орчим төгрөгөөр, өнгөрсөн оны мөн үеэс 430 орчим төгрөгөөр нэмэгдсэн байна. Шатахууны үнэ өссөн нь гадаад зах зээлийн орчин нөхцлөөс шалтгаалсан юм. Махны үнэ зургаадугаар сарын дунд хүртэл өсч байснаа долоодугаар сард буурч эргээд арваннэгдүгээр сарын эхнээс нэмэгджээ.

Б.АЗАА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top