“Түмэн шувуут” ХХК-ийн 50 сая ширхэг хувьцааг арилжихыг зөвшөөрөв

2018 оны 12 сарын 17

Өндөгний үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг “Түмэн шувуут” ХХК-ийн гаргаж буй нэг бүр нь 20 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 200 сая ширхэг ширхэг энгийн хувьцааг Санхүүгийн зохицуулах хороо бүртгэлээ.

Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас компанийн нийт хувьцааны 25 хувийг олон нийтэд анх удаа санал болгон гаргаж “Монголын хөрөнгийн бирж” ХК-аар дамжуулан арилжихаар шийдвэрлэснийг хэлэлцэн, дээрх 200 сая ширхэг хувьцааны 50 сая ширхэгийг тогтоосон үнийн аргаар тус бүрийн үнийг 200 төгрөгөөр нийтэд санал болгон худалдахыг зөвшөөрлөө.

Үнэт цаас гаргагчийн андеррайтераар “Голомт капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд хувьцааг 100 хувь арилжаалсан тохиолдолд анхдагч зах зээлд үнэт цаас нээлттэй худалдах ажиллагаа амжилттай болсонд тооцохоор болсон байна.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top